• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    91   |  
0
 

Канад улсад нэгэн зураач хүүхдүүдийн зурсан зургийг чихмэл тоглоом болгон илгээжээ. 

Канад улсын иргэн, зураач Вэнди Цао хүүхдийн зурсан зургийг чихмэл тоглоом болгон эздэд нь илгээжээ.

2007 онд тэрээр 4 настай хүүгийнхээ зурсан хөрөг зургийг зөөлөн тоглоом болгон урласан үеэс дэлхий даяарх олон арван хүүхдийн уран сэтгэмж, авьяас шингэсэн гар зургуудыг дурсамж болгон амилуулах гараагаа эхлүүлжээ. 

Тэрээр “Зураач хүний хувьд би хүүхэд бүрийн зурсан бүтээлийг үнэлдэг. Зөөлөн тоглоомууд түүнийг зурсан хүүхэд болон бид хоёрын хамтарсан давташгүй төсөл юм” хэмээжээ. 

Цаогийн урласан тоглоомууд дэлхий дахинаа маш эрэлттэй болж хүлээж буй хүүхдүүдийн жагсаалт нь дүүрэх болжээ. Та ч бас хайртай үрийнхээ авьяас, ур ухаан шингэсэн бүтээлийг зөөлөн тоглоом болгон бэлэг барихыг хүсвэл Вэнди Цаогийн вэб хуудсаар /www.childsown.com/ зочлон захиалга хийгээрэй. 

 
 
 
 
TAGS