• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    71   |  
0
 

Японд халдварын тархалт харьцангуй тогтворжиж, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой зарим газруудыг нээж эхэлсэн. Үүний хүрээнд паркт хашхирч болохгүй гэсэн хачирхалтай зөвлөмжийг гаргасан байна.

Япон улс коронавирусийг таслан зогсоох үйл ажиллагааны улмаас өнгөрсөн долоо хоногт онц байдал зарласан. Үүний хүрээнд паркийн оператор болон онгоцны буудлын ажилтнуудад аюулгүй байдлыг хэрхэн хангах талаарх удирдамжийг хүргүүлжээ.

Үүнд маск тогтмол зүүх, хүмүүсийн халууныг шалгах, ариутгалыг тогтмол өндөр түвшинд хийх зэрэг зөвлөмжүүд багтсан бөгөөд хамгийн хачирхалтай нь паркийн тоглоомууд дээр хашхирахыг хориглосон шаардлага байв.  

Ийнхүү аялагчид паркийн галзуу хулгана, гинж, далайн дээрэмчин гэх мэт тоглоомууд дээр суухдаа вирусийн эрсдэлийн үүднээс хашхирахгүй байх ёстой аж.

TAGS