A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
42
|
|
0
|
43
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 61 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 61 | |
|
Австрали улс нь энэхүү хүүхдийн аюулгүй байдлын стандартуудыг сургууль болон хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг бүх байгууллагад хамааруулах бөгөөд заавал мөрдөх ёстой хэмээн заажээ.
Үүний гол зорилго нь хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хайхрамжгүй байдлын улмаас эрсдэхээс сэргийлэх зэрэг мэдлэгийг бүх нийтэд өгөхөд оршино. Нэг ёсондоо байгууллагууд энэхүү стандартаас ерөнхий чиглэл авч, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан өөрсдийн дүрэм, журмыг бий болгох шаардлагатай юм.
Австрали улсад 2015 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Хүүхдийн аюулгүй байдал, сайн сайхан байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчилсэн хуулийг баталжээ.
Уг долоон стандартыг Австрали улсын Виктория мужийн засгийн газрын сайтад онцлон нийтэлснээс хүргэж байна.
1. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагуудад соёлыг түгээх.
2. Хүүхдийн аюулгүй байдлын бодлого эсвэл хүүхдийн аюулгүй байдлыг сахиулах тухай мэдэгдэл гаргах.
3. Хүүхдийн аюулгүй байдлын ёс зүйн дүрмийг бий болгох, хэрэгжүүлэх.
4. Хүүхдийн хүчирхийллийн эрсдлийг бууруулж, үзлэг, хяналт, сургалт зэргийг эрчимтэй явуулах
5. Хүүхдийн хүчирхийллийн сэжигтэй тохиолдлыг холбоо бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг иргэн бүрт оноох.
6. Хүүхдийн хүчирхийллийг бүр мөсөн таслан зогсоох зорилго бүхий ажлыг зохион байгуулах.
7. Хүүхдийн нийгмийн оролцоо, чадавхийг дэмжих
2016 оны наймдугаар сарын нэгнээс сайд нарын 870 тоот тушаалд Хүүхдийн аюулгүй байдлын стандартыг хангахыг хатуу тэмдэглэсэн байдаг.
Энэ стандартыг харгалзан үзэж, муж тус бүр өөрийн газар нутаг, аюулгүй байдлын онцлогт тулгуурлан хүүхдийн аюулгүй байдалд чиглэсэн журмыг бий болгон дагаж мөрддөг байна.
Виктория мужийн хувьд далайн эрэгт ойр байрладаг учир устай холбогдох эрсдэлд хүүхдийг өртөхөөс нэн даруй сэргийлдэг хэмээн тодотгожээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
42
|
|
0
|
43
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|