• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    61   |  
0
 

Коронавирусийн халдвар авсан 5 сартай Бразил хүү, 2 сар орчим эрчимт эмчилгээ хийлгэн эдгэж, эмнэлгээс гарчээ. Дом хүү төрөөд удаагүй байхдаа Covid-19-ийн халдвар авч Rio de Janeiro хотын Pro-Cardiaco эмнэлэгт 54 хоног эмчлүүлсэн ба 32 өдрийг комд хүчилтөрөгчийн аппараттай өнгөрүүлсэн байна.

Түүний аав Wagner Andrade-ийн хэлснээр хамаатныхаа гэрт зочилсны дараа амьсгалж чадахгүй, халуурч халуун буулгах эмчилгээ хийлгэхэд бие нь улам дордсон тул амьсгалж буй бичлэгийг нь эмч рүү илгээхэд даруй шинжилгээ хийлгэхийг зөвлөжээ. Хүүгийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч эмнэлэг хэвтэн эмчлүүлжээ. 

Тус улсад одоогоор Covid-19-ийн халдвар авсан ой хүрээгүй хүүхдийн тоо 25 давсан байна. Johns Hopkins их сургуулийн тайлангаар өнгөрсөн долоо хоногийн байдлаар Латин Америкт халдварын тохиолдол 465,166,  хүн нас барсан хүний  тоо 27,878 хүрснээр цар тахлын голомт болж байсан юм.

Эх сурвалж: CNN

TAGS