• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    79   |  
0
 

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын засгийн газар өнөөдөр эбола вирусийн шинэ дэгдэлт Экватор мужийн Вангата хотод гарсан талаар Тус улсын ЭМЯ-аас мэдэгдлээ. Эбола вирусийн дэгдэлт БНАК улсын зүүн хэсэгт хурцадмал шатандаа хүрсэн бөгөөд тус улс үүнээс гадна Ковид-19 болон улаан бурхны дэгдэлтийн голомт болж байна.

Тус улсын ЭМЯ-аас хийсэн эхний мэдэгдэлд Вангата хотоос эбола вирусийн 6 тохиолдол илэрснээр 4 нь нас барж, 2 нь асран хамгаалалтад байгаа гэжээ. Хяналтын ажиллагааг нэмэгдүүлэх тусам олон хүмүүст илэрч болзошгүй юм.

ДЭМБ-ийн ерөнхий захирал Др.Тэдрос Адханом Гэбрейсус “Энэ бол хүн төрөлхтний эрүүл мэндэд нүүрлээд буй аюул заналхийлэл бол зөвхөн Ковид-19 биш юм гэсэн сануулга.” гэж  хэлсэн байна. Түүнчлэн “Хэдий бидний анхаарал цар тахал дээр байгаа боловч ДЭМБ-аас бусад эрүүл мэндийн онцгой байдлыг хяналтдаа авж хариу арга хэмжээ авах болно”

БНАК улсад эбола вирусийн тохиолдол анх 1976 онд бүртгэгдэж байсан бөгөөд энэ удаагийнх 11 дэх тохиолдол болоод байна. Мбаданка хотын хувьд 2018 оны таваас-наймдугаар сард гарсан эбола вирусийн 9 дэх удаагийн дэгдэлт болсон бүс юм.

“Орон нутгийн удирдлагыг үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хариу арга хэмжээг нэмэгдүүлэхийн тулд ДЭМБ-аас нэмэлт баг илгээсэн. Зам тээврийн хөдөлгөөн зэргээр дамжин энэхүү шинэ дэгдэлтэд нэрвэгдэх магадлалтай хөрш зэргэлдээ улс орнууд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай” хэмээн ДЭМБ-ийн Африкийн бүс нутгийн захирал доктор Матшидисо Моети хэлсэн байна.

ДЭМБ 2018 оны дэгдэлтийн үеэр туслалцаа үзүүлж байсан шигээ энэ удаад ч Мбаданкагийн газар дээр ажиллаж байгаа билээ. Тус баг дээжийн туршилт, цуглуулга, үндэсний лаботарид шинжилгээ хийхэд чиглүүлэг өгч байна. Халдвар хэрхэн дэгдсэн замыг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байна.. Хойд Киву болон Киншаса мужаас засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд нэмэлт хүч авчрах талаар ч яригдаж байна. Зургадугаар сарын 2 гэхэд нэмэлтээр 25 хүн Мбаданкад ирж ажиллах аж. ДЭМБ онц байдлыг үл харгалзан шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах тал дээр ч анхааран ажиллахаа мэдэгдсэн юм.

БНАК улсын хойд болон өмнөд Киву, Итури мужуудад гарсан эбола вирусийн 10 дахь дэгдэлт хурцадмал хүрсэн байна. 2020 оны тавдугаар сарын 14-нд тус улсын ЭМЯ орон даяар 42 өдрийн хөл хорио тогтоосон юм.

БНАК улсад гараад байгаа эбола вирусийн шинэ тохиолдол амьтны вирусээс үүдэн ихэнх газруудад тархсан гэж таамаглаж буй.

Эх сурвалж: who.int

TAGS