A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
41
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 83 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 83 | |
|
Өчигдөр орой Японы засгийн газар орон нутгийн цагаар 20:00 цагт галт наадам зохион байгуулжээ. Зохион байгуулагчид олон хүн цугларахаас болгоомжлон цагийн хязгаар зааж өгч, салют тус бүрийг 5 минутын давтамжтайгаар буудуулжээ.
Эхэндээ галт наадам болох газар, цагийг олон нийтэд дэлгэхгүй гэж байсан боловч энэ үзүүлбэрээр дамжуулан хүмүүсийн стрессийг түр ч болов мартагнуулж болох юм гэж үзжээ. Иргэд гудамжинд болон гэрээсээ энэ гайхалтай галт наадмыг үзэх завшаан тохиосон байна.
Олон арван пиро-техникчид /салют үйлдвэрлэх технологийн боловсруулдаг мэргэжилтэн/ энэхүү арга хэмжээг зохион байгуулахад оролцсон бөгөөд “Cheer up Hanabi буюу Хүчтэй байгаарай Ханаби” гэсэн нэр дор болжээ.
Хөл хорио тогтоосонтой холбогдуулан пиротехникчдийн хувьд олон фестиваль цуцлагдаж, тодорхойгүй хугацаагаар хойшилсноос үүдэн бизнесээ явуулахад хүндрэл учирч байсан юм. Ялангуяа Токио 2020 олимп цуцлагдсан нь Япончуудын хувьд маш хүнд цохилт болсон билээ.
Япончуудын хувьд салют буудуулах нь аливаа цар тахлаас ангижирч, өвчнөөр өөд болсон талийгаачийн сүнсийг тайтгаруулах утга агуулга бүхий бэлгэ дэмбэрэлтэй үйл ажиллагаанд тооцогддог.
Японы засгийн газраас коронавиурсын тохиолдол мэдэгдэхүйц буурсантай холбогдуулан хөл хориог цуцлах шийдвэр гаргасан хэдий ч ерөнхий сайд Шинзо Абэ ард иргэдээ сонор сэрэмжтэй байж, халдварын хоёр дахь давлагаанаас урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Япон улс коронавирусын эсрэг авч буй хариу арга хэмжээндээ ихээхэн шүүмжлэл хүлээсэн хэдий ч АНУ, ОХУ, Их Британийн хэмжээнд халдварыг хүндрүүлэхээс сэргийлж чадсан байна.
Жонс Хопкинсын их сургуулийн мэдээлснээр Япон улсад одоогоор 16787 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 899 нь нас барсан байна.
Бэлтгэсэн: Н.Анударь
Эх сурвалж: bbc
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
41
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|