• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    67   |  
0

Канад улсын эрдэмтэд гүн түлэгдэлт нөхөх "хиймэл арьсыг үйлдвэрлэх" төхөөрөмж зохион бүтээсэн байна. Энэ бичил төхөөрөмж нь хальсан ховдол хэвлэгчтэй ижил зарчмаар ажиллах талаар судлаач Axel Günther Smithsonian сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Тэрээр судалгааны баг тус төхөөрөмжийн гахай дээр туршсан туршилт маш амжилттай болсон талаар Biofabrication сэтгүүлд өгүүлэл нийтлүүлсэн нь хүн дээр туршихад нэг алхам ойртсон алхам болсон юм. 

Арьс нөхөн төлжүүлэх өнөөгийн эмчилгээний арга нь өөрийнх нь биеийн аль нэг хэсгийн эрүүл арьсийг зүсэж авч түлэгдсэн хэсгийг нөхөх замаар эмчилдэг ч түлэгдэлтийн талбай их тохиолдолд энэ эмчилгээний хувилбар боломжгүй юм. Гүн болон өргөн талбайг хамарсан түлэгдэлтийн үед арьсны өнгөн болон суурь давхарга түлэгддэг тул энэ давхарыг нөхөхөд эрүүл арьс хүрэлцдэггүй. 

Тиймээс хуруун шилэнд ургуулсан арьс болон коллаген бүхий хучуургаар нөхөх эсвэл пластик хагалгаа хийх нь сөрөг нөлөөтэй байдал тул энэ төхөөрөмж нь арьсыг шууд “үйлдвэрлэж” түлэгдсэн хэсэгт шууд нөхөлт хийх замаар төлжүүлэх боломжтой гэнэ. 

Энэ төхөөрөмжийн тусламжтай аливаа шархан дээр bioink бүхий хальсыг биед суулгах замаар эдгэрэлтийн үйл явцыг хурдасгадаг байна. Үүдэл эс агуулсан bioink нь биеийн дархлааг дэмжиж, эсийн төлжилтийг сайжруулдаг аж.

Эх сурвалж: thinkinghumanity.com

TAGS