• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    61   |  
0

Дэлхий даяар улс орнууд коронавирусын эсрэг эм болон вакцин гаргаж авахаар шуурхай ажиллаж байна.

АНУ-ын “Gilead Sciences Inc” компанийн мэдэгдсэнээр коронавирусын дунд түвшний өвчлөлтэй хүнд ремдесивир буюу уг вирусийн эсрэг эмийг таван өдрийн турш өгсөн ч зорьсон үр дүндээ хүрээгүй байна.

Өнгөрсөн Даваа гарагт АНУ-ын засгийн газар Ковид-19-н эсрэг вакцин гаргаж авахын тулд “Emergent BioSolutions” эмийн үйлдвэртэй 629 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Түүнчлэн АНУ-ын эрдэмтэд Ковид19-ын эмчлэх эмийг эсрэг биетээс гарган авсан ба “AbCellera” эмийн үйлдвэрт нээжээ.

Мөн Их Британийн эрдэмтэд Ковид-19-ын эсрэг эмчилгээг 30 эмнэлэгт 5 шинэ төрлийн эм туршихаар болсон ба энэ нь эрэлт ихтэй байна.  

Харин ОХУ нь томуугийн эсрэг эмийг Ковид-19 эмчилгээнд хэрэглэхээр баталсан бөгөөд зургадугаар сараас “Авифавир” эмийг эмнэлгүүдэд туршиж эхлэх болно хэмээжээ.  

Эх сурвалж: neweurope

TAGS