• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    79   |  
0
 

АНУ-ын цагаан арьст цагдаа өнгөт арьст залуу хуурамч чек ашиглахыг завдсан хэргээр хүзүүн дээр нь өвдөглөж амь насыг хөнөөсөн харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарснаар Америкт зуун дамнан амь бөхтэй оршиж буй арьсны үзлийн эсрэг тэмцлийг сэдрээж тус улс даяар бий эмх замбараагүй байдал үүсгээд зогсохгүй дэлхий нийтийг хамарч Амстердам хот болон Кенийн нийслэл Найробид хүрлээ.  

Тайван жагсагчид өнгөт арьст хоригдлуудад хууль хүчний байгууллагын үзүүлж буй хүчирхийлэл, нийгэм эдийн засгийн тэгш бус байдал, арьс өнгөний ялгаварлан гадуурхалт нь Нидерланд, Их Британи, Францын үе дамжсан колоничлолын түүхийг ч сөхөв.

Лондон хотод гэхэд жагсагчид “Их Британи ч гэсэн гэм буруутай” гэсэн лоозон барин жагсаал хийж байгаа бол, Берлинд “Жорж Флойдын төлөөх шударга ёс” нэртэй футболка өмсөн АНУ-ын элчин сайдын яамны барилгын гадаа жагсаж байгаа дотор Бундеслигийн хоёр хөлбөмбөгчин ч оролцжээ.

Францын арьс өнгөний үзлийн эсрэг ТББ-ын тэргүүн Dominique Sopо-гийн төлөөлөл бүхий жагсагчид даваа гарагт Парис дахь АНУ-ын элчин сайдын яамны гадаа жагссан юм. 

Истанбул хотод 50 гаруй жагсагчид мөн л Турк улс дахь цагдаагийн байгууллагын хэм хэмжээ зөрчсөн хэрцгий үйлдлийн төлөө жагсав. Кенийн нийслэл Найроби хот дахь АНУ-ын элчин сайдын яамны гадаа “Харууд асуудал дунд амьдарч байна”, “Хууль ёсноос гадуурх аллагыг зогсоо” гэсэн лоозонтойгоор жагсаал хийж байна.

Цагдаа нар эрх мэдлээ урвуулан ашиглаж хүчирхийлэл үйлддэг, хоригдлуудыг хөнөөдөг хэрэг нийгмийн давхаргын ялгаварал хэлбэрээр Кени улсад ч оршиж байна. Харин АНУ-д арьс өнгөний болон нийгмийн давхаргын ялгаварлал хэлбэрээр бугшиж байна гэж тэмцэгчид үзэж байна. Гамби, Испани, Португали улсад тэмцэгчид жагсаал хийхээр төлөвлөж буй аж.

Эх сурвалж:reuters.com

TAGS