• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    72   |  
0
 
 

Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор гар угаах модон төхөөрөмж зохион бүтээсэн 9 настай Кени хүү тус улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн байна. 

Тэрээр халдварыг бууруулах зорилгоор хүмүүс ямар нэгэн гадаргууд гараа хүргэхгүйгээр модон гишгүүр дээр хөлөөрөө дарах үед саван болон ус гоожих байдлаар шийджээ. 

“Зурагтаар коронавирусийн халдвараас хэрхэн сэргийлэх зөвлөж гарч байхыг хараад хүмүүсийг гараа үе үе угаахад хялбар байх, ингэхдээ гадаргууд хүрэлцэхгүй байх төхөөрөмжийн санаагаа олсон. Одоогоор би хоёр төхөөрөмж зохион бүтээсэн, бүр олныг хиймээр байна” хэмээн Stephen Wamukota BBC-д өгсөн ярилцлагадаа дурдсан юм.  

Кени улсын баруун бүсийн Mukwa тосгонд амьдардаг Stephen Wamukota хүү 68 хүнд л олгоод буй ерөнхийлөгчийн нэрэмжит Uzalendo шагналыг даваа гарагт хүртсэн байна.

Тус улсын хувьд цар тахлын 2000 тохиолдол бүртгэгдэж, 69 хүн халдвараар нас барсан юм.

Эх сурвалж: bbc.com

TAGS