• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    69   |  
0

Хэрэв БНХАУ үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль баталбал Их Британи улс Хонконгийн иргэдэд зориулж иргэншил авах боломж олгохоо Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдэв.

Их Британийн Times сэтгүүлд мэдээлснээр, ерөнхий сайд Жонсон Хонконгтой түүхэн найрсаг харилцаагаа авч үлдэхийн тулд туслалцаа үзүүлэхээс өөр сонголт үлдэхгүй гэжээ.

Хонконгчуудад хэрэв шинэ хууль батлагдвал эх газрын хятадууд шиг эрх чөлөөгөө алдана гэсэн хамгийн том айдас бий. Их Британи улс холбоотнууд болох АНУ, Австралитай уг асуудлаар хэлэлцээр хийж эхэлсэн байна.

1997 оноос өмнө төрсөн 350 мянган Хонконг иргэн BNO паспорт эзэмшдэг хэдий ч Их Британид ажиллаж амьдрах эрхгүй байсан юм.

Жонсон: “Хэрэв хууль батлагдсан тохиолдолд BNO паспорттай буюу Их Британийн тусгай паспорттай  иргэд тус улсад 12 сарын хугацаатай амьдрах боломжтой. Түүнчлэн нэмэлтээр 2.6 сая иргэн хамрагдах боломжтой” гэсэн юм. Одоогоор энэ оршин суух хугацаа нь 6 сар байгаа. Тэдгээр хүмүүст сурч ажиллах нөхцөл  нээлттэй байна.

“Энэ алхам бол Их Британийн визийн системийн түүхэнд хийж буй хамгийн том өөрчлөлт. Шаардлагатай гэж үзвэл манай улсын засгийн газар үүнийг хэрэгжүүлэх болно. Хятад улсын зүгээс Хонконгчуудад амласан амьдралын баталгаа хангалтгүй байна. Бид ийм явдлыг дуугүй өнгөрөөхгүй, БНХАУ олон улсын гэрээ, хэлэлцээрт хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой” гэж ерөнхий сайд Жонсон байр сууриа илэрхийлэв.

Хонконг нь Британийн колони байсан бөгөөд 1997 онд Хятадад шилжүүлсэн түүхтэй. Тухайн үед батлагдсан Хонконгийн үндсэн хуульд эх газрын Хятад иргэдтэй харьцуулахад давуу эрх чөлөөг олгож байжээ.

Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеландын парламентын гишүүд НҮБ-д хандан уг хууль хүний эрхийг зөрчиж байна гэж үзэн Хонконгт тусгай төлөөлөгч томилохыг хүсжээ.

Эх сурвалж: 

bbc.com

thetimes.co.uk

Бэлтгэсэн: Н.Анударь

TAGS