• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    79   |  
0
 

Италийн ерөнхий сайд Giuseppe Conte лхагва болсон гарагт хэвлэлийн үеэр тус улс орон даяар тогтоосон хөл хориог цуцлах сүүлийн шатандаа орсон талаар мэдэгдлээ. Хөл хориг цуцлах арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд дотоодын болон европын улсуудын аялал жуулчлалын үйл ажиллагааг нээсэн байна. Гэсэн ч орон зайн хязгаарлалтаа баримталж, шаардлагатай тохиолдолд амны хаалт хэрэглэх шаардлаж буй.

Тэрээр "Бид урт хугацааны сорилт, хүндрэлийн дараа инээмсэглэл, баяр хөөртэй мөчтэй золгож байгаа ч эдийн засгийн реформ хийх цаг ирлээ. Энэ хямрал улсынхаа бүтцийн асуудлыг эргэж харах, шинэчлэх, эмхлэн зохион байгуулах боломжыг өглөө.  Харин одоо нийгэм, эдийн засгийн асуудлаа шийдвэрлэх, татварын реформ хийх цаг үе ирээд байна." гэсэн юм

Цар тахал дэгдсэнээс хойш тус улсын 33,6 мянган  хүн амиа алдаж, 234 мянган хүн халдвар авч тархалтын голомт болж байсан билээ.

Эх сурвалж: BBC

 
 
TAGS