• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    87   |  
0
 

Залуусын хэрэглээнд нэвтрээд 9 жил болж байгаа “Snapchat” компани цаашид Доналд Трампын хувийн хаягийг сурталчлахгүй гэдгээ мэдэгдэв. Ингэснээр хайлтын хэсэгт түүний аккаунт гарч ирэхээ болих юм. Зөвхөн түүний хаягийг дагадаг хүмүүст пост нь харагдана. Арьс өнгөний үзэл, шударга бус байдлыг үлгэрлэсэн үйлдлийг дэмжихгүй гэж мэдэгдэв.

Энэхүү шийдвэр нь Twitter компани Трампын зарим постыг харагдахгүй болгосны дараа гарсан байна. Тэрбээр жиргээндээ Цагаан ордон луу дайрсан жагсагчдад “зуудаг нохой”, “хөнөөлт зэвсэг” гэжээ. 

Сошиал медиа компаниудын авч буй арга хэмжээ хурцдах хандлагатай байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Трампын жиргээнүүдэд “fact check” буюу баримт шалгаж эхэлжээ.

Хариуд нь Трамп сошиал салбар дахь эрх зүйн хамгаалалтыг хязгаарлах тушаал гаргажээ.

Snapchat-ын толгой компани Snap “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, шударга бус байдлыг нийгэмд өөгшүүлж болохгүй. Америкт энх тайван, хайр, шударга явдлыг тогтоохын төлөө хамтдаа зогсох болно” гэв.

Snapchat-ын шийдвэр Facebook-т ч шахалт үзүүлэх болно. Үүн дээр Марк Зукерберг “Facebook бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх талбар. Тиймээс ерөнхийлөгчийн постууд өөрчлөгдөхгүй үлдэнэ.” гэж тайлбар хийжээ.

Bloomberg-ийн мэдээлснээр Трамп Snapchat аккаунт дээрээ 1 сая гаруй дагагчидтай аж. Түүнчлэн эдгээр сошиал медиа хаягаараа дамжуулан дахин сонгуулийнхаа сурталчилгааг хийж байна.

Гэсэн ч, түүний хаягийг түр хаах, устгах боломжгүй аж.

Бэлтгэсэн: Н.Анударь

Эх сурвалж: BBC

 
TAGS