A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 87 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 87 | |
|
Миннесота мужийн гурван цагдаа хүн амины хэргийн хамсаатнаар холбогдлоо. Жорж Флойдын аминд хүрсэн цагдаагийн хувьд ял нь хүндэрсэн байна.
Цагдаагийн гарт амиа алдсан өнгөт арьст залуу Жорж Флойдын үхэл Америкчуудыг хүнд цочролд оруулсан билээ. Шударга ёсны төлөө нэгдсэн ард түмний тайван жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна. Лхагва гаригт шүүхийн шийдвэрээр Дерек Чаувины ял хүндэрч хүнд гэмт хэрэгт шилжсэн бол ажлаасаа халагдсан гурван цагдааг гэм буруутайг тогтоон ял оноожээ. Эдгээр ялын шийдвэр бол шударга ёсыг тогтоохын төлөө гэж Миннесота мужийн ерөнхий прокурор Кейт Эллисон хэлэв.
Чаувины хувьд гуравдугаар зэргийн аллага, хоёрдугаар зэргийн хүн амины хэргээр ялыг нь хүндрүүллээ. Томас Лэйн, Ж.Александр Куэнг, Тоу Таог гэмт хэргийн хамсаатан болон гэмт хэрэг үйлдэхэд тусалсан учир хоёрдугаар зэргийн аллага, хоёрдугаар зэргийн хүн амины хэргээр яллажээ.
Миннесота мужийн хуулиар яллагдагч санаатайгаар хүний аминд хүрсэн нь батлагдвал нэгдүгээр болон хоёрдугаар зэргийн аллагын хэргээр шийтгэдэг. Нэгдүгээр зэргийн аллага нь ихэвчлэн урьдаас төлөвлөсөн хүн амины хэрэг ордог. Хоёрдугаар зэргийн аллага амь насыг нь авах зорилготой үйлдсэн нь тогтоогдвол 40 жилээр харин гуравдугаар зэргийн аллага нь яллагдагч хохирогчийг амь насаа алдахыг хүссэн нотолгоо шаардахгүй, хүний аминд хүрсэн л бол 25 жилээр ялладаг байна.
Флойдын гэр бүлийн хуульч Бенжамин Крамп “Шударга ёсны төлөө хийж буй чухал алхам болж байна. Энэ бүхэн Жорж Флойдыг оршуулахаас өмнө болж байгаад их баярлаж байна.” гэж мэдэгдэв. Гэвч Флойдын гэр бүлийнхэн сэтгэл дундуур хэвээр байгаа бөгөөд Чаувин нэгдүгээр зэргийн аллагаар яллагдах ёстой гэж үзэж байна.
Харин хэвлэлийн бага хурлын үеэр хүний эрхийн төлөө тэмцэгч Рев Ал Шарптон “Энэ бүх тэмцэл хөдөлгөөний эцэст холбооны үндсэн хуулийг эргэн харах шаардлагатай. Хэрэв ард иргэдээ цагдаагийн хүчний байгууллагаас хамгаалж чадахгүй бол жагсаал хөдөлгөөн хийсний утга учир байхгүй болно.” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
44
|
Daily poll
|