• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    87   |  
0
 

Олон жилийн турш умардын удирдлагыг шүүмжлэн нэгдсэн хүмүүс ийнхүү хил давуулан бөмбөлөг хийсгэж байгаа билээ.

БНСУ-ын засгийн газрын зүгээс энэ үйлдэл хоёр орны харилцааны хурцадмал байдлыг дэвэргэж байна үзэж буй тул БНАСАУ руу эсэргүүцлийн утга бүхий шаар нисгэж буй хэсэг хүмүүсийн энэ тэмцлийг зогсоохоор төлөвлөж байна.

Өмнөд Солонгосын байр суурь

БНСУ болон БНАСАУ-ын нэгдсэн яамны сайдын хэвлэлийн төлөөлөгч Ёо Сан-Ги “Үнэн хэрэгтээ ихэнх ухуулгын хуудас манай улсын газар нутгаас олдсон. Байгаль орчин бохирдуулж буй энэ хог хаягдлаас салахаар орон нутгийн хүмүүс ачаалалтай ажиллаж байна. Тэдний энэ үйлдэл ямар үр дагаварт хүргэхийг ухамсарлан даруй зогсох хэрэгтэй.” гэв.

Хойд Солонгосын байр суурь

Энэхүү мэдэгдлийн дараа тус улсын ерөнхийлөгчийн дүү Ким Ёо Жон бөмбөлөг нисгэгчдийг “нийгмийн шаар” гэж хэлжээ. Мөн өнгөрөгч пүрэв гарагт хийсэн мэдэгдлийн үеэр эх орноосоо урвагсад тэдний дунд явааг онцолсон юм. Тэрхүү үйлдлийг өөгшүүлэн дэмжсэн Өмнөд Солонгос хариуцлага хүлээхийг шаардав. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд үл дайсагнах цэргийн гэрээг цуцалж, “Кэсонг парк” хамтарсан үйлдвэрээс гарна гэж сүрдүүлжээ.

Бөмбөлөг хийсгэгчдийн байр суурь

Харин тэдгээр хүмүүс “Эсэргүүцлийн ажиллагаагаа зогсоох бодол байхгүй. Бидэнд дахиад сая гаруй илгээх хуудас байгаа” гэжээ.

Өмнө нь бөмбөлөгт долларын дэвсгэрт, шоколад хийж хийсгэсэн тохиолдол ч гарч байсан юм.

2014 онд Хойд Солонгосын цэргүүд тэдгээр бөмбөлгийг буудаж унагахыг оролдож байсан. Мөн дайсагнасан явдал, тэнэглэлээ зогсоохыг шаардсан бичиг шааранд хийн хариу илгээсэн удаатай.

Эх сурвалж: bbc

TAGS