• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    90   |  
0
 

Арьс өнгөөр ялгаварлах үзэл боолчлолын үеэс эхтэй

Америкийн түүхэнд XVII-XVIII зуунд Африкаас өнгөт арьст иргэдийг зөөн авчирч АНУ-ын колони улсууд боолчилдог байсан тухай гардаг. XVII зуунд Африкаас гарсан 12 сая боолын таван хувь буюу 600 мянган хүн Америкт хүргэгдсэн ба үлдсэнийг нэгдсэн улсын колони улсуудад зөөжээ.

Харин 1860 оны хүн амын тооллогоор 4 сая боол бүртгэгдсэн байдаг. XIX зуунд болсон АНУ-ын Иргэний дайны дараагаар тэдгээр 4 сая боолыг чөлөөлсөн байна. 

Америкийн төдийгүй олон улсын эдийн засгийн үндсийг тавихад боолчлогдсон эсвэл чөлөөтэй олон зуун мянган Африк хүмүүс онцгой үүрэг гүйцэтгэсэн. Албан ёсоор Америкийн түүхэнд боолчлол хамгийн анх 1619 онд Их Британийн колони байсан Виржин мужид 20-30 өнгөт арьстныг авчирсан үеэс эхлэлтэй хэмээдэг.  

Гэвч Хувьсгалын дайны дараагаар АНУ-ын шинэ Үндсэн хуульд таван боол тутмын гурвыг нэг Америк хүнд тооцох зүйл нэмэгдсэн.  Энэ нь цаагуураа АНУ-ын Конгрессод суух суудлын тоо болон нэг хүнд ногдох татварын асуудалтай шууд холбоотой байжээ.

 

 Арьс өнгөөр ялгаварлах үзлийн талаар 10 факт

 

1. Эртний Египетэд өнгөт арьстай хаад улсыг удирдахдаа цагаан арьстнуудыг “Arwad-ын цонхигор-ууд” гэж дүрсэлдэг байсан бол цагаан арьстнууд хаан ширээнд суухдаа өнгөт арьстнуудыг “Ish-ийн чөтгөрийн дүр” хэмээдэг байжээ. 

 

2. 1830 онд АНУ-д хүн амын тоонд бүртгэлтэй 3,775 өнгөт арьст хүмүүс өөрсдөө 12,740 өнгөт арьст боолыг эзэмшдэг байжээ. 

 

3. 1900 оны эхээр Америкт хэд хэдэн сүмийн хаалган дээр нэгэн пайз өлгөдөг байсан нь “Зөвхөн модноос цайвар өнгийн арьстай, үсээ саадгүй самнаж чаддаг хүмүүс тавтай морил” гэсэн бичигтэй байв.

 

4. Албан ёсны тоо баримтаар цагдаагийн ажилтнууд цагаан арьстнуудаас илүү хар арьстнуудыг саатуулан нэгжих нь их байдаг.

 

5. АНУ-ын жил бүрийн судалгаагаар сургууль дээр гарсан гомдлын ¼ нь арьс өнгөөр ялгаварласантай холбоотой байдаг. 

 

6. “NY Times”–аас гаргасан мэдээллийн дагуу шоронд хар арьстнуудыг цагаан арьстнаас 4 дахин илүү шийтгэдэг гэжээ.

 

7. Ижил түвшний боловсрол, орлоготой боловч өнгөт арьст эмэгтэйчүүд төрөхийн хүндрэлээс үүдэж нас барах нь цагаан арьст эмэгтэйчүүдээс 3-4 дахин өндөр байдаг. 

 

8. Цагаан арьстан, хар арьстны мансууруулах бодисын хэрэглээ ижил байдаг ч хар арьстнууд баривчлагдах тохиолдол нь 6 дахин илүү.

 

9. АНУ-д 2016 оны үзүүлэлтээр 1980 оноос хойш өнгөт арьст цагаачдын тоо 5 дахин өсжээ.

 

10. Өнгөт арьст хүмүүсийн нийт хөрөнгийн доллар тутмын 10 цент цагаан арьстнуудын нэг доллартой тэнцдэг. 

TAGS