• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    91   |  
0
 
 

Этиопийн байгаль хамгаалах нийгэмлэгийн мэргэжилтний хэлж буйгаар тус улсад хулгайн анчид нэг өдрийн дотор 6 заан хөнөөжээ.

Зүүн Этиопийн Маго гэх байгалийн цогцолбор газарт хулгайн анчид  Omo голоос ус уух гэж байсан заануудыг хоморголон хөнөөсөн талаар ойн ахлах байцаагч Ganabul Bulmi цагдаа нарт мэдээлсэн байна. Тэрээр: “Хулгайн анчид заануудын соёог хөрөөдөж авсан. Бид урд өмнө нь амьтныг нэгэн зэрэг олноор хөнөөж буй ийм харгис үйлдэл харж байсангүй” гэжээ. Түүнчлэн дахиад хоёр заан алга болсон тул ойн цагдаа нар мөрдлөгийг үргэлжлүүлж байгаа аж.

Тус улсын байгаль хамгаалах нийгэмлэгийн судалгаагаар 1970 онд 10 гаруй мянган тоо толгой заан нутагладаг байсан бол энэ тоо буурч сүүлийн жилүүдэд ердөө 2500 гаруй заан тоологдсон байна.

Африкт  Covid-19-ийн цар тахлын дэгдэлт нь хулгайн анчдад боломж олгож байна, учир нь харуул хамгаалалтын ажилтан, ойн байцаагчид бусад үүрэгт ажилд дайчлагдах үеийг тэд овжиноор ашиглаж байна гэж мэргэжилтнүүд үзжээ. Хулгайн анчдаас гадна ган гачиг бол зааны төрөл зүйл устах хүчин зүйл болж буй аж. Тухайлбал, өнгөрсөн оны намар Mana Pools болон Hwange байгалийн цогцолборт газарт 200 гаруй заан ундны усны гачигдлаас болж амь үрэгджээ.

Эх сурвалж:Theguardian.com

TAGS