• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    52   |  
0

Нюь-Йорк хотод жагсаалын дараагаар гудамж талбайг цэвэрлэсэн Gwynn  хүү  машин болон коллежийн эрхээр шагнуулжээ.

Өнгөрсөн нэг дэх өдөр шөнийн 2 цагт жагсаал өрнөж дууссаны дараа гудамжийг цэвэрлэж эхэлсэн хүү бүтэн 10 цагийн турш ажилласан байна.  Маргааш өглөө нь томилогдсон цэвэрлэгээний багийнхан ирэхэд гудамж бүхэлдээ цэвэрхэн болсон байсан ба Gwynn хүүг тэдний үүргийг гүйцэтгэснийг олж мэджээ.

 

“Гудамж бүхэлдээ шил, лааз, хогоор дүүрсэнг хараад маргааш өглөө ажил эхлэхээс өмнө цэвэрлэсэн байх хэрэгтэй гэж бодсон” хэмээн хүү CNN-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрээр энэ жил 18 настай ба ахлах сургуулиа төгсөөд байгаа аж. Харин Matt Block гэх бизнесмен эр анх хүүг мэдээгээр харан Мустанг загварын машинаа бэлэглэхээр шийджээ.

Түүнчлэн Gwynn-ы ээж 2018 онд нас барсныг сонссон өөр нэгэн бизнесмен эр хүүд машины даатгал үнэ төлбөргүй хийлгэх эрх гардуулжээ.

Хүү ахлах сургуулиа төгсөөд худалдааны сургуульд сурахаар төлөвлөн мөнгө хурааж байсан тухайгаа мэдээнд ярихыг сонссон тус хотын “Medaille College Buffalo”коллежоос сурахаар төлөвлөж буй сургуулийнх нь төлбөрийг зуун хувь гаргахаа мэдэгдсэн байна.  

Анх удаа ийнхүү шагнуулж буй хүү олон нийтийн ажилд идэвхитэй нэгэн. 

TAGS