• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    88   |  
0
 

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт “Tesla Motors”, “Space X” компанийн үүсгэн байгуулагч Элон Маск Бристолд цахилгаан машины үйлдвэр байгуулах талаар засгийн газартай хэлэлцжээ. Тэрбээр энэ онд 60 хиймэл дагуул бүхий пуужин хөөргөн, NASA-гийн сансрын нисгэгчдийг Олон Улсын Сансрын Станц руу нисгэн тун чиг завгүй яваа билээ.

Тэгвэл Times сэтгүүлийн мэдээлснээр, тус улсын гадаад худалдааны хэлтсээс үйлдвэрийн зориулалттай 4.9 тэрбум км.кв газар хайж эхэлсэн гэжээ. Элон Маск хувийн онгоцоороо өмнө нь цэргийн зэвсэг техникийн үйлдвэрлэл эрхлэгч “BAE” компанийн үйлдвэр байсан 650 акр талбай бүхий "Gravity"-ийг үзэж танилцсан нь уг шуумыг улам баттай болгож байна.

АНУ-ын машин үйлдвэрлэгчид экспорт, импортын татвараас үүдэн гадны оронд үйлдвэрээ барих сонирхол нэмэгдэх болсон. Үүнийг даган зах зээл нь ч тэлэх ашигтай. Элон Маск Брекситийн асуудалтай холбогдуулан Их Британид үйлдвэр барих ажлыг түр хойшлуулаад байсан бөгөөд ХБНГУ-д “Model Y” загварын цахилгаан машины үйлдвэрийн барилгын ажил хэдийн эхлээд байгаа.  

Хэрэв уг хэлэлцээр бүтвэл Бристолд цахилгаан машин болон цэнэг хураагуурын дэвшилтэт гига үйлдвэр баригдах юм. Мөн Элон Маск бүхэлдээ сэргээгдэх эрчим хүчээр ажиллах дэлхийн хамгийн том үйлдвэр болно гэжээ.

Анхны үйлдвэр нь Невада мужийн цөлд байрладаг бөгөөд “Model 3” загварын цахилгаан машин, батарей үйлдвэрлэдэг юм. 

Эх сурвалж: Independent 

TAGS