• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    90   |  
0
 

Хойд Солонгосын хил дагуух Кэсонг хотын харилцаа холбоо хариуцсан оффисоос тус улсын хувьд “дайсан” гэж тодорхойлж буй Өмнөдтэй өнөөдрийн 12:00 цагаас эхлэн харилцаагаа тасална гэв. Үүнд хоёр орны удирдагчид хоорондын сүлжээ, цэргийн холбогдох хэрэгслүүд ч орно.

Цар тахалтай холбоотойгоор нэгдүгээр сараас хойш тус улстай өдөрт хоёр удаа утсаар харилцдаг байсан. Энэ харилцаа ч байхгүй болох юм. Тодруулбал 09:00 болон 17:00 цагуудад тогтмол холбогддог байсан бол өнгөрсөн даваа гарагт өглөөний дуудлагаа аваагүй гэнэ.

Уг харилцаа холбооны оффисыг 2018 онд хийсэн хэлэлцээрийн үндсэнд байгуулжээ. Умардын удирдагчийн дүү Ким Ёо Жон хил давуулан шаар нисгэгчдийг 2018 оны Панмунжомын дээд уулзалтын үеэр хийсэн гэрээг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. 

Түүхэн харилцааны хувьд 1953 оны хоёр Солонгосын дайнаас хойш энхийн хэлэлцээрт хүрч чадахгүй байгаа билээ.

Хэрвээ та хоёр Солонгосын хооронд үүсээд буй нөхцөл байдлын талаар өмнөх нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.

Эх сурвалж: BBC

 
TAGS