• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    90   |  
0
 

Арьс өнгөний үзэл, цагдаагийн түрэмгийллийн эсрэг жагсаалтай холбогдуулан Францын засгийн газар өнгөрсөн даваа гарагт цагдаа нарыг баривчилгааны үеэр боох мэх ашиглахыг хориглолоо.

Тус улсын Дотоод хэргийн яамны сайд Кристофе Кастанер “Боох мэх буюу хэн нэгнийг газарт буулган хүзүү хоолойн дээр нь дарахыг аюултай үйлдэл гэж хэлэн цаашид цагдаагийн сургуулилтад заахаа болино. Манай бүгд найрамдах улсад арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл байх ёсгүй.” гэв.

Түүнчлэн Кастанер “Франц цагдаа нар бол Америк цагдаа нар биш.” гээд аливаа баривчилгааны үеэр цагдаа нарын хувцсанд камер байрлуулах талаар санаачилга гаргажээ.

Цагаан арьст цагдаагийн гарт амиа алдсан Жорж Флойд залуугийн үхэл бусад улс орнуудыг ч олноор хамрах болсон. Дөрвөн жилийн өмнө Францад түүнтэй адил амиа алдсан францын иргэн Адама Траорегийн хэрэгт шударга ёсыг шаардан жагсаад байгаа. Түүний ар гэрийн мэдээлж буйгаар “Жорж Флойдын төлөө босох нь хүүгийнхээ төлөө босож байгаагаас ялгаагүй. Түүний минь хэлсэн сүүлчийн үгс “Би амьсгалж чадахгүй байна” гэжээ.  

Уг хэргийн талаар тус улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон Хууль зүйн яамны сайдтай ярилцаж байгаа аж. Харин талийгаачийн ар гэрийнхэн эрх зүйн арга хэмжээ авахгүй бол ёс төдий уулзалтад очиж чадахгүй гэдгээ илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN

 
TAGS