• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    67   |  
0
 

Цар тахлын халдварын тархалтыг бууруулахад хорио цээрийн дэглэм үлэмж нөлөө үзүүлсэн буюу европт тавдугаар сард  3.1 сая хүн, Их Британид гэхэд 470 мянган хүн нас барахаас тус тус сэргийлсэн гэсэн судалгааг эрдэмтэд гаргажээ.

Лондонгийн эзэн хааны нэрэмжит их сургуулийн халдварт өвчний шинжээчид тархалтын голомт болж буй болон бусад бүс нутгуудад хөл хорионы дэглэм халдварын, эрсдэлийг хянахад онцгой үр дүнтэй байж, вирусийн нөхөн төлжих чадвар буюу R-ыг 81 хувиар бууруулсан талаар мэдээлсэн юм.

Тус судалгааны баг европын 11 улс (Их Британи, Итали, Испани, Герман...)-ын Covid-19-ийн хөл хорио тогтоохоос өмнөх халдварын тохиолдол болон нас барагсдын мэдээлэл дээр ажиглалт хийжээ. Их Британи улсын хувьд гуравдугаар сарын сүүлээр буюу хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш халдварын тохиолдол 3.8-0.63 бол буурсан  дүн ажиглагджээ.

Бельги улсын жишээ болгон авч үзвэл нэг хүнд оногдох халдварын тоогоороо тэргүүлж байгаа буюу хүн амын 8 хувь нь халдвар авсан бол Норвегичуудын 0.46 хувь, Германчуудын 0.85  хувь нь халдвар авсан юм.

Эх сурвалж: Theguardian.com

TAGS