• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    89   |  
0
 

Лондонд коронавирусээр өвчилсөн олон арван хүмүүс гэртээ нас барсан байдалтай олджээ. Тэднийг гэр бүл, ойрын хүрээллийн хүмүүс нь олсон байна. Зарим цогцос хоёр долоо хоногоос дээш удсан байдалтай, хэдийн "задарч" эхэлжээ.  

The Guardian-ий мэдээлснээр “Одоогоор хэдэн хүн нас барсан байгааг тогтоогоогүй байна. Гэвч шалгах ажиллагааг эхлүүлсэн” гэв.  

Үүний шалтгааныг халдварын тархалтаас үүдэн хүмүүс өөрсдийгөө нийгмээс тусгаарлах гэж үзжээ. Гэртээ бүгсэн тэдгээр хүмүүс өвчнөө мэдэлгүй нас барж байна. Вирусийн шинж тэмдэг илрээгүй, хөнгөн өвдсөн хүмүүс эмнэлэгт үзүүлэхээс татгалзаж өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулах явдал ихэслээ.  

Даваа гарагийн байдлаар, Их Британид коронавирусийн 286 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж, АНУ-ын дараа халдварын тоогоороо хоёрт жагсаж байна.  

Эх сурвалж: Independent

TAGS