• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    68   |  
0

Түүхэнд өөрийн авьяас, чадвараар аугаа зүйлсийг хийж бүтээсэн суутнууд олон бий. Тэдгээрээс “насандаа ахадсан” гэмээр хэрсүү ухааныг гаргаж түүхэнд тэмдэглэгдэгдэн үлдсэн 6 алдартныг танилцуулъя. 

1. Joan of Arc

Зэр зэвсгийн туршлагагүй ч бурхнаас өгсөн үүрэг, даалгавар хэмээн итгэж 13-хан насандаа Франц улсын армийг удирдаж явсан бүсгүйг Joan of Arc гэнэ. Тэрээр 1429 онд “100 жилийн дайн”-д Английн эсрэг Францийн цэргийн армийг удирдан VII Чарльз хааныг дахин вант улсаа сэргээхэд хүч үзүүлсэн юм. Харамсалтай нь 1430 онд Англичууд түүнийг барьж аван, шонд хүлэн шатаасан байдаг. 

1920 онд охиныг “Гэгээн Joan of Arc ” хэмээн нэрийдэн мөнхөлжээ.

 

2. Bobby Fischer

Bobby Fischer 1958 онд буюу 15 настайдаа хамгийн залуу мастер шатарчин цолыг хүртсэн. Уг үйл явдлаас хоёр жилийн өмнө “Зууны тоглоом” нэртэй шатрын тэмцээнд Donald Byrne-ыг ялж олон улсад анхаарлыг татаж эхэлсэн байна. 

Тэрээр 1970 оныг хүртэл цөөнгүй тэмцээнд орж түрүүлэн, цол шагнал хүртээд байсан ч 1992 онд өмнө нь хожигдол хүлээсэн өрсөлдөгчтэйгөө дахин тоглох хүртлээ анхаарлын төвөөс хол амьдарчээ.

 

3. Louis Braille

Хараагүйчүүдийн хэл болох Braille system-ийг өдгөө мэдэхгүй хүн ховор. Тэгвэл уг системийг Louis Braille 15 настайдаа зохиосон байна. Louis Braille өөрөө гурван настайгаасаа хойш хараагүй байсан нь түүнийг ийнхүү бага насандаа агуу зүйлийг бүтээхэд хүргэсэн ажээ.  

Braille хэл нь нийт 63 үсгээс бүрдсэн кодтой, тус бүрдээ нэгээс зургаан цэг бүхий эгнээтэй. Цаасан дээр товгор цэгүүдийг хэвлэснээр өндгөөрөө мэдэрч унших боломжтой юм. 

Louis Braille хамгийн анхны сурах бичгээ 1834 онд гаргаж байжээ.

 

4. Barbara Johns

Barbara Johns 1951 онд 16 настайдаа Virginia мужийн Farmville-д байрлах тусгай сургуулийнхаа чанарын шаардлага хангахгүй тоног, хэрэгслүүдийг шинэчлэх хөдөлгөөнийг сурагчдын дунд эхлүүлсэн байна. 

Тэрээр нийгмийн идэвхтэй байдлаараа NAACP буюу Өнгөт арьст хүмүүсийн амжилтыг дэмжих байгууллагын анхааралд өртжээ. Улмаар тэгш эрхийн асуудлыг хөндсөн шүүх ажиллагаануудад түүний эл үйлдэл оновчтой жишээ болон үлдсэн юм. 

 

5. Mary Shelley 

"Frankenstein" зохиолыг уншаагүй "номын хорхойтон" ховор биз ээ. Тэгвэл зохиолч Mary Shelley уг зохиолоо 18 настайдаа бичиж байсан ч 21 настайдаа хэвлүүлсэн байна. 

Карьерынхаа турш  “The Modern Prometheus”, "The Last man" зэрэг олон тууж зохиол бичиж байсан ч “Frankenstein” нь өдгөө хамгийн алдартай зохиол юм.

 

6. Malala Yousafzai

2014 онд 14 настай Malala Yousafzai нь өөрийн илтгэлээрээ Нобелийн шагнал хүртсэн явдал нь уг шагналыг гардсан хамгийн залуу хүн болсон юм. 

Пакистан улсын залуу идэвхтэн тэрээр ердөө 11 настай байх үедээ өөрийн адил залуу охидыг боловсрол эзэмшихэд уриалсан илтгэлийг анх тавьснаар олон улсад анхаарлын төвд өртжээ. 

Шаргуу зүтгэл, идэвх чармайлтынхаа үр дүнд өдгөө тэрээр Oxford их сургуульд Философи, улс төр судлал, эдийн засгийн чиглэлээр сурч байна. 

TAGS