• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    97   |  
0
 

НҮБ-ын дэлхийн улс орнуудын засгийн газарт хандан дэлхий хүнсний хомсдолд нэрвэгдэхийн даваан дээр байгаа, энэ хямрал хамгийн багадаа 50 жилийн турш үргэлжлэх тул энэ гамшгаас сэргийлж нэн даруй арга хэмжээ авахыг анхаарууллаа.

НҮБ-ийн ерөнхий нарийн бичиг António Guterres мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр коронавирусийн цар тахлын нөлөөгөөр хүнснээс авах шим тэжээлээ авч чадахгүй байгаа амьжиргааны баталгаажих түвшин доогуур хүмүүст чиглэсэн нийгмийн хамгааллын арга хэмжээ даруй авах хэрэгтэй гэлээ.

Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол дэлхийн хоол хүнсний хомсдолтой нүүрлэж олон сая хүүхэд, залуус урт хугацаанд сөрөг үр дагавар авчирах нь улам тодорхой болж байгаа аж.

Ургац тариалалт тогтвортой байх ч, гадаад худалдааны хориг, тарифыг бодлогоос урьдчилан сэргийлэх, цар тахлын хямралаас үүдэн хоол хүнсний салбарт бий болох сөрөг үр дагаврыг бид хараахан мэдэрч эхлээгүй байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хоол хүнсний хангамж элбэг орнуудад ч идэш тэжээлийн гинжин хэлхээ, түүний экосиситем алдагдах эрсдэлтэй болжээ.

Энэ жилийн хувьд коронавирусээс үүдэн дэлхийн нийт хүн амын 50 гаруй сая нь ядууралд өртөх өндөр эрсдэлтэй гэсэн тооцоог гаргасан ба хүүхдийн шим тэжээлийн дутагдал нь насан туршийн өвчний үндэс болох урт хугацааны сөрөг үр дагавартай. Одоогоор таван хүүхэд тутмын нэгийн өсөлт 5 нас гэхэд зогсож, ядуурал энэ хэвээрээ нэмэгдсээр байвал олон сая хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэх хандлагатай байна.

Эх сурвалж: Theguardian.com

 
TAGS