• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    91   |  
0
 

Тус улсын эрүүл мэндийн яамны сайд Salvador Illa өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр вирусийг эмчлэх үр дүнтэй арга эсвэл вакцин гаргах авах хүртэл иргэдийг олон нийтийн газраар зорчихдоо амны хаалтыг зүүлгэж, бусад ариутгалын арга хэмжээг албадан хийлгэнэ гэлээ.

Түүний хэлж буйгаар энэ сарын 21-нээр онцгой байдлын дэглэм дуусгавар болж байгаа ч өдгөө хэрэгжиж буй халдвараас сэргийлэх олон арга хэм хэмжээг хэвээр үлдээхээ мэдэгдэв. Олон нийтийн газраар үйлчлүүлэх, хүмүүстэй харилцахдаа 1,5 метрийн зай баримтлах гэхчлэн хэв журмыг сахиагүй иргэнийг 113 ам.доллараар торгож байна.

Испанийн эрх баригчид өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлдээ долоодугаар сараас эхлэн олон улсын хилээ нээх ба гадаадаас ирж буй аялагчид хоёр долоо хоног тусгаарлан ажиглах журам баталж байв. Жон Хопкинсийн их сургуулийн тайлангаар мягмар гарагийн байдлаар тус улсад халдварын 241,966 тохиолдол бүртгэгдэж, 27,136 хүн нас барсан үзүүлэлттэй байгаа нь европ тивийн цар тахлын хоёр дахь голомт гэж тооцогдож буй.

Эх сурвалж: Thehill.com

TAGS