• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    90   |  
0
 

Урин дулаан цаг эхэлсэнтэй холбогдуулан аялал жуулчлалын салбар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх төрөл бүрийн шинэ содон арга туршиж байна.

Хөл хорионы үед үзвэр үйлчилгээний газар, аяллын томоохон цогцолборууд хаалгаа барихгүйн тулд цахим аялал зохиох болсон.

АНУ-д байрладаг “Upgraded Points” компаниас Дисней, Луврын музей, Цагаан хэрэм болон Германы "Neuschwanstein" ордноор виртуал аялалд оролцоод шилдэг тойм бичсэн хүнийг шалгаруулж 1000 ам.долларын цалин амлажээ. Тус компани нь аялагчдад нислэгийн  км-ээрээ оноо цуглуулж түүгээрээ төрөл бүрийн урамшуулал, үйлчилгээнд хамрагдах боломжийг олгодог юм.  

Тэдний танилцуулж байгаа шинэ төсөл нь оролцогчдыг арван алдартай аяллын газраар аялуулж түүнээс шилдэг нэг оролцогчийг энэ сарын 30-нд шалгаруулна. Харин шагнал болгож өгөх 1000 ам.долларыг ирээдүйн аялалд нь зориулж бэлэглэх аж. 

Аялах дуртай 18 нас хүрсэн Америкийн бүх иргэдэд нээлттэй бөгөөд шалгаруулалтад оролцоход урлаг уран сайхны мэдрэмжтэй, үнэлгээ өгөх чадвартай байх ёстой гэнэ.

Эх сурвалж: Insider

 
TAGS