• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    69   |  
0

Занзибар гэх арал улсын Стөн Таун буюу чулуун хот гэгдэх хотын нарийхан мухар гудамжид хуучны нэгэн умгар байшин жуулчдыг даллан байх нь рок хөгжмийн амьд домог болсон Фрэди Меркьюригийн музей юм.

Гадаа нь хар цагаан зургууд өлгөөстэй энэ байшингийн дотор орох аваас сонингийн хайчилбар, болон түүний фото зургаар тохижуулсан альбом гэлтэй энэ байшингийн голд хуучны модон төгөлдөр хуурыг байрлуулжээ. Занзибарын Farrokh Bulsara залуу хархүү буюу олноо танигдсан Фрэдди Меркури энэ төгөлдөр хуурыг нэгэн цагт тоглодог байжээ.

Танзани улсын хагас автономит засаглалд орших Занзибар гэх энэ арал улсыг өдгөө дэлхий дахинд таниулсан хүн бол яах аргагүй Британийн амьд хөгжмийн алдарт хамтлаг QUEEN-ы гоцлол дуучин Фредди Меркьюри.

Өнгөрсөнд, одоо,  хожим ч хүн төрөлхтний зүрх сэтгэлийг хөглөх  Bohemian Rhapsody, Killer Queen, Somebody to Love, Don’t Stop Me Now, Crazy Little Thing Called Love, We Are the Champions, Barcelona зэрэг бүх цаг үеийн шилдэг дуунуудыг зохиосон юм энэ эрхмийг дурсгалд зориулан тус музейг тохижуулжээ.

Олон угсаатны соёл, уламжлалын өлгий, Фредди Меркьюригийн төрсөн нутаг, нар жаргах үзэсгэлэнт нутаг, халуун ногоогоороо алдаршсан Стөн Тауныг 2000 онд UNESCO-гийн байгалийн өв гэж нэрлэснээс хойш аялал жуулчлалын өлгий нутаг болсон юм. 1946 оны есдүгээр сард мэндэлсэн тэрээр 1960 онд Их Британи улс руу нүүжээ.

2002 онд QUEEN хамтлагийн фэн Меркьюригийн гэр бүлийн амьдарч байсан байшинг худалдан авч бэлэг дурсгалын дэлгүүр болгон нээсэн нь музейн эхлэл гэж хэлж болно. Харин 20 гаруй жилийн дараа алдарт дуучны намтрыг өгүүлэх "Bohemian Rhapsody" кино олны хүртээл болсон нь түүнийг бизнесээ өргөжүүлэх сэдэл болжээ. Тэрээр 2019 оны арваннэгдүгээр сарын 24-нд буюу домогт дуучины нас барсны 28 жилийн түүхэн өдөр музейгээ нээж байжээ.

Эх сурвалж:CNN

TAGS