• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    93   |  
0
 

Этиоп улс 2024 он гэхэд 20 тэрбум мод тарьж ургуулан дэлхийн дулааралтай тэмцэх, ногоон эдийн засгаа цогцлоох зорилтынхоо хүрээнд энэ жил 5 тэрбум мод тарих ажилдаа оржээ. Энэхүү санаачлалыг ерөнхий сайд Abiy Ahmed хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд “Ногоон бодлого” төсөл өнгөрөгч оны хувьд нэг өдөрт 353 сая үрслэгээ хийж жилийн дотор 4 тэрбум мод тарьсан байна.

Зардлыг тооцож үзэхэд  орон даяар мод тарихад 4 тэрбум birr /117 сая ам.доллар/ шаардлагатай гэж үзэж буй нь хуучирсан тооцоолол бөгөөд одоо хот орчмын бүс нутгийн үнийг дүйцүүлэн үзэхэд энэ төсвийн хоёр дахин нэмэгдэнэ гэж үзэж байна.

Тус улсын ерөнхий сайдын хэлж буйгаар орон даяар 20 сая хүний хичээл зүтгэлийн ачаар өнгөрсөн жилд тарьсан нийт моддын 84 хувь нь амжилттай ургажээ.

Этиоп улсыг моджуулах, тогтвортой ажлын байрыг бий болгох энэ санаачлагыг дэмжин Норвеги, Швед зэрэг баруун европын орнуудын төлөөлөл, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр санхүүгийн тусламж үзүүлсэн байна.

Энэ төсөл нь ой устгалтай тэмцэх замаар дэлхийн дулаарлыг бууруулах, этиопчуудыг байгаль орчны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, ургамлын төрөл зүйлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой ажил болж байгаа юм.

Хэдий тус улсын 110 сая иргэний 90 хувь нь биомассаас эрчим хүч гарган авдаг гэсэн судалгаа бий ч, байгаль дахь тогтворгүй тариалалт, ургац хураалт нь ханган нийлүүлэлт болон эрэлтийн зөрүүг улам нэмэгдүүлж байна гэж байгаль орчны мэргэжилтнүүд үзэж буй.

Эх сурвалж: qz.com

TAGS