• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    94   |  
0
 

Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын сансрын нисгэгч Кэти Салливан номхон далайн Марианы хонхор буюу “Challenger Deep”-ээс эргэн иржээ. Өдгөө дэлхийн хамгийн гүн цэг гэгдэх далайн түвшнөөс 10,927 метрийн гүнд амжилттай шумбасан байна.

Тэрбээр 1984 онд сансарт ниссэн анхны Америк эмэгтэй болж байсан бол 68 насандаа далайн хамгийн гүн цэгт шумбасан анхны эмэгтэй болж хоёр дээд амжилт тогтоолоо.

 
 

Салливан хөлөгтөө эсэн мэнд буцан ирж, дэлхийн хамгийн гүн цэгт шумбасан найм дахь хүн болсныг түүний экспедицийг удирдсан баг “EYOS” зарлажээ. Түүний багт 2019 оны дээд амжилтын эзэн АНУ-ын тэнгисийн цэргийн офицер Виктор Весково багтсан аж.

Сонирхуулахад, 2012 онд “Аватар” болон “Титаник” киноны зохиолч Жэймс Камерон “Challenger Deep”-т ганцаараа шумбахдаа 10,908 метрийн гүнд хүрч рекорд тогтоож байсан юм.

Эх сурвалж: NBC News

TAGS