• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    103   |  
0
 

АНУ-ын ерөнхийлөгч Трампын ууган хүү Трамп Жуниор өнгөрсөн наймдугаар сард Монголд аргаль агнахаар ирэхдээ аюулгүй байдалдаа зориулж улсынхаа татвар төлөгчдийн мөнгөнөөс 76 мянган ам.долларыг зарцуулсан баримт ил болсон талаар АНУ-ын хэвлэлүүд шүүмжилж, хариуцлага нэхэж эхэллээ.

Трамп Жуниор хүүгийн хамт

Вашингтон дахь Иргэдийн ёс зүй хариуцлагын хорооны ил дэлгэсэн баримтаар АНУ-ын нууцын  Төрийн нууц албаны хамгаалалтын зардлаас хүүдээ Монголыг зорьсон 8 өдрийн аялалд нийт 76,8 мянган ам.долларыг гаргасан байна. 

Трамп Жуниор хүүгийн хамт

Трамп Жуниорын төлөөлөгчийн хэлж буйгаар аюулгүй байдалдаа зарцуулсанаас бусад төсвийг хувиараа гаргасан гэж өмгөөлжээ. Трампын ууган хүү цахим хаягууд дээрээ үргэлж дэлхийг тойрон аялахдаа ан ав хийсэн зургаа хуваалцдаг байна.

Монголд аялахдаа гэрт байрлаж, хээр морь унаж, машин дотроосоо зэрлэг хонь агнаж буй зургаа цахим хуудсандаа “Монгол бол ариун дагшин газар” гэсэн тайлбартайгаар нийтэлжээ.

Тэрээр Монголд ирэхдээ Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзаж, Улаан номонд бүртгэгдсэн ховор амьтан болох аргалийг агнах тусгай зөвшөөрөл авсан гэж мэдээлэл хийж байсан юм.

Тус улсын иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд татварыг мөнгийг хувьдаа зарцуулсан төдийгүй Монгол улсын хууль дүрмийг зөрчиж нэн ховордсон амьтан агнасан хууль бус үйлдлийг хурцаар шүүмжилж байна.

Эх сурвалж: CNN

TAGS





Холбоотой санал болгох мэдээ