A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 70 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 70 | |
|
3D принтерийг анх 40 жилийн өмнө зохион бүтээснийг та мэдэх үү? Японы эрдэмтэн Хидио Кодама 1981 онд 3D принтерийн патент авах хүсэлт илгээсэн анхны хүн бөгөөд эмчилгээний зориулалтаар ашиглахын тулд лазер туяагаар буюу 3D принтерээр давирхай гарган авжээ. Харамсалтай нь түүний хүсэлтийг хүлээж аваагүй байна.
Үүний дараагаар Францын эрдэмтэд уг төслийг сайжруулан патент авах хүсэлт өгөхөд Францын шинжлэх ухаан судлалын үндэсний төвөөс хангалтгүй гэх шалтгаанаар мөн л зөвшөөрөл олгоогүй байна.
Харин 1986 онд АНУ-ын тавилга үйлдвэрлэгч компани нарийн, жижиг хэсгүүдийг хялбар аргаар хийхийн тулд 3D принтерийг илүү сайжруулан зохион бүтээсэн нь зохиогчийн эрх гардсан анхны тохиолдол болсон юм. Ингээд 3D принтер нь албан ёсоор 1986 онд зохион бүтээгдсэн хэмээн бүртгэгджээ.
Уг технологи нь өдгөө уул уурхай, сансар судлал, анагаах ухаан гэх мэт салбар бүрт ашиглагддаг ч хамгийн содон бөгөөд сонирхолтой нь хүнсний салбарт энэхүү технологийн тусламжтай хэдхэн минутын дотор хүссэн загвараараа хоол хийх явдал юм. Statista судалгааны байгууллагаас гаргасан тооцоогоор 2024 он гэхэд дэлхий даяар 3D принтерийн хэрэглээний зардал 40 тэрбум ам.долларт хүрнэ гэв.
Дэлхий даяар хүнсний мэргэжилтнүүд болон тогооч нар 3D принтерээр хоол хийх трэнд бий болоод байна. Тогооч, дизайнер Chloe Rutzervald дараах байдлаар гайхалтай амтыг санаанд оромгүй загвартай хослуулахыг зорьжээ.
Chloe Rutzervald: Шаржигнасан ногоо, мөөгөөр хийсэн бяцхан хүлэмжийг зооглохыг хүсэхгүй хүн байхгүй л болов уу. Хүсвэл эрүүл хооллолтыг эрхэмлэгч та 3D принтерийн тусламжтайгаар зөвхөн ногоо, жимсээр хийсэн бургер ч идэх боломжтой.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|