• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    80   |  
0
 

Ирэх жил зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байсан Оскарын наадам хоёр сарын хугацаагаар хойшилсныг зохион байгуулагчдын зүгээс албан ёсоор мэдэгджээ. Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын 28-нд болох товтой байсан Оскарын шагнал гардуулах ёслол цар тахлын улмаас дөрөвдүгээр сарын 25-ны өдөр болж хойшлогджээ.

Кино сонгон шалгаруулалтын хугацааг мөн адил хойшлуулж ирэх оны хоёрдугаар сар болгосон байна. Харин ирэх оны гуравдугаар сарын 15-нд нэр дэвшсэн киног танилцуулах аж.

Уг наадам 1938 онд Лос-Анжелес үерт автсан үе болон 1968 онд Мартин Лютер Кинг амиа алдахад, 1981 онд АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейганий аминд хүрэхээр оролдсон халдлага гарсан үед буюу түүхэндээ гурван удаа Оскарын шагнал гардуулах ёслол хойшилсон юм.  

Америкийн кино академийн ерөнхийлөгч Дэвид Рубин “Олон зууны турш кино салбар хүн төрөлхтөнд гоо зүйн таашаал өгөх, соён гэгээрүүлэх, нийгэмд гэрэл түгээх үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Харин энэ жилийн хувьд онцгой нөхцөл байдал үүссэн учир кино бүтээгчдэд уран бүтээлээ ямар нэгэн дарамтгүйгээр дуусгах боломжийг олгохоор шийдлээ.” гэв.  

Эх сурвалж: BBC

TAGS