• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    68   |  
0

Манай гарагийн сүүн замын галактикт дэлхийгээс гадна 36 соёл иргэншилтэй гараг байх магадлалтайг эрдэмтэд тооцоолжээ. Харин цаг хугацаа болон гараг хоорондын зайн улмаас бид хэзээ ч тэдэн дээр зочлох боломжгүй аж.

1961 онд одон орон судлаач Frank Drake-ын гаргасан “Drake equation” онолоор манай галактикт соёл иргэншилтэй хэдэн гараг байгааг тооцоолох аргыг заасан.  

Харин University of Nottingham-ын мэргэжилтнүүд уг онолыг судлан, өөрсдийн гаргалгааг нэмэн дээрх тооцоог гаргасан байна.

Drake-ийн тооцооллоос ялгаатай нь University of Nottingham-ын мэргэжилтнүүд анх амьдрал хэрхэн үүссэн энгийн онол буюу Н. Коперникийн онолыг ашиглан галактикийн хязгаарыг тогтоосон байна. Коперникийн онолоор Ангараг, Буд зэрэг бусад гарагууд дэлхийг тойрдоггүй, харин дэлхийтэй хамт эргэдэг ба сар нь дэлхийг тойрон эргэдэг хэмээн одон орны системийг зурсан билээ.

Манай галактикт оюун ухаант хүн 5 тэрбум жилийн өмнө үүссэн хэмээн үзсэн бол дэлхийд 4,5 тэрбум жилийн өмнөөс соёл иргэншилт амьдрал үүссэн гэж тооцоолсон байдаг. Харин уг он цагийн мөчлөгт бусад гараг дээр амьдрал үүссэн хэмээн үзсэн ажээ.

TAGS