• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    86   |  
0
 

Дэлхий нийтээрээ цар тахлын сорилттой нүүр тулж буй энэ үед өчүүхэн ч болов гэрэл гэгээ, итгэл найдвар түгээх зорилготой зүйлсийг хүмүүс дэлхийн хаа нэгтээ хийсээр буй билээ. Жагсагчид, хөл хорионд байгаа хүмүүс хэрхэн нэг нэгэндээ халамж тавьж буй зэрэг сонирхолтой, хөгтэй бичлэгийг хүлээн авч, “дэггүйтэх” санаа авахад та бэлэн үү?  

Сайн дурын нисгэгчид хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст туслах гөлөгнүүдийг сургахаар Америк даяар нисжээ  

Хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст туслах сургуультай нохой бэлтгэдэг Canine Companions for Independence гэх ТББ-аас хөл хорионы үеэр нислэгийн хуваарь хязгаарлагдмал байгаа хэдий ч команд сурч буй бяцхан гөлөгнүүдийг, сургагчтай нь хамт нисгэх хүсэлт тавьжээ.

Хүсэлтийг "Сонома" гэх нисдэг тэрэгний компани хүлээн авчээ. тэрээр сайн дурын 3 нисгэгч ирээдүйд сургуультай ноход болохыг зорьж буй 29 гөлөгийг нисдэг тэргэндээ суулган  үзэж төлбөргүй АНУ-ыг тойрон  аялал хийх боломж олгожээ. 

Гурван сайн дурын нисгэгчийн тусламжтай CCI- төрийн бус байгууллага Калифорни, Айдахо, Орегон, Вашингтон, Монтана болон Техас хотуудаас 108 гаруй гөлөгийг авчруулж чаджээ.

Их түймрийн дараа Австралийн амьтны хүрээлэнд анхны коала мэндлэв

Их түймрийн дараа төрсөн анхны коала баавгайн бамбаруушийг амьтны хүрээлэнгийнхэн Ash буюу үнс гэж нэрлэсэн бөгөөд өдгөө эсэн мэнд ээжийнхээ уутанд торниж байна.

Австралийн амьтны хүрээлэнгийн мэргэжилтэн хэлэхдээ “Коала баавгай үржиж өмнөх шигээ олон болно гэсэн бидний итгэлийг Ash бидэнд өгсөн” гэж байлаа. Их түймрийн үеэр коала баавгайн амьдрах ой мод устаж 8 мянган тоо толгой коала баавгай үрэгдсэн гэх тооцоо бий.  

Охайяо мужийн Цинциннати хотын иргэн жагсагчдыг хоолоор дайлав

JLTs Catering рестораны эзэн Latoya Evans нь "Black Lives Matter" жагсаалын тэмцэгчдэд туслах арга бодож олсон нь өдөржин халуун наранд жагсаж буй иргэдийг хоолоор дайлсан явдал юм.  

Тэрээр гудамжинд ус ундаа, хоол зэргийг авчран сайн дурынхантай хамтран жагсагчдыг дайлсан байна.

Испанийн уран бүтээлч Jennifer-Lynn Parnall орой болгон тагтан дээрээсээ хөршүүддээ зориулж тоглолт хийдэг

Канад гаралтай Испани уран бүтээлч, хөгжмийн багш Jennifer Parnall хөл хорионы үеэр тагтан дээрээ The Beatles хамтлагийн "All You Need Is Love" анх дууг дуулсан нь 90 өдрийн турш орой бүр тоглолт хийх сэдлийг төрүүлжээ. Jennifer-ийг гитар, үкүлэлэ, төгөлдөр хуур тоглон дуулах үед нь хөршүүд нь тагтан дээрээ гарч ирэн хамт дуулж, талархсан сэтгэлээ илэрхийлж хөл хорионд байгаагаа умартан хөгжилддөг байна.

 

Тэмцээнүүд хойшилсон энэ үеэр  спортын тайлбарлагч  нохдынхоо ноцолдооныг тайлбарлаж эхлэв

Британийн BBC телевизийн Шотланд дахь спортын нэвтрүүлэгч Andrew Cotter чөлөөт цагаа Olive болон Mabel гэх нохдынхоо ноцолдож, тоглож буй бичлэгийг тайлбарлан цахим орчин дахь найзуудаа хөгжөөх болжээ.

Тэрээр твиттер хуудаснаа хоёр нохойнхоо хоолоо уралдаж идэж байгаа, ноцолдож тоглож байгаа бичлэгийг тайлбарын хамт нийтэлсэн байгаа. Cotter-ын хэлж буйгаар түүний хоёр нохой хамгийн сүүлд буйданг нь сүйтгэж, 913 хэрэмний араас хөөсөн боловч нэгийг нь ч барьж чадаагүй талаар хошигнож байсан юм.

Вьетнамд будааны АТМ дамжуулан хоол хүнсний дутагдалд буй иргэдийг хооллож байна

Коронавирусийн цар тахал тус улсын ахмад настан болон сурагчид, амьдралын боломж тааруу хүмүүсийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж эхэлсэн тул Вьетнам улс даяар сайн дурынхан эдгээр хүнд туслахаар будаа цуглуулан, түгээж буй юм.

Өдөр бүр будаа нөөцлүүрийн энэхүү АМТ онгорхой байх ба хандив өгөх хүсэлтэй хүмүүс будаа авчирч хийдэг байна. Харин энэ будаа авахаар амны хаалт, бээлийтэй хүмүүс АТМ-д зайгаа барин дугаарлаж харагдана.  

Венец хотын төвөөр аялал хийдэг завьчид хөл хорионы үеэр иргэдийн гэрт хүнс хүргэн үйлчилж байна

Эмэгтэй завьчдын үүсгэн байгуулсан Row Venice гэх ашгийн бус байгууллага хөл хорионы үеэр оршин суугчдад Венецийн сувгаар хоол хүнс түгээж үйлчилж байна.  

 

TikTok-чид угаалгын машин болон зөөврийн компьютер ашиглан аяллын мэдрэмж төрүүлэх контентоор давлагаалсаар

Дэлхий дахинд улс орнууд хилээ хааж , олон хүний аяллын төлөвлөгөө цуцлагдсан энэ үе таныг гэрээсээ аяллын мэдрэмжийг авах боломжийг харин цуцалж чадахгүй гэх давлагаа сүүлийн үед TikTok хэрэглэгчдийн дунд эрчээ авч байна.

Дэлхий даяар олон зуун хүн ариун цэврийн өрөөндөө аяны дэр, онгоцонд өгдөг зууш болон чихэвчээ авчран  өөр өөрийн гэсэн виртуал нислэгийн туршлагаа гэртээ бүтээж байна.

Та ч бас  зөөврийн компьютерынхоо дэлгэцэнд үүлэн дунд нисэж буй дүрсийг тавиад угаалгын машин дотроо хийн, дарс шимж буй байдлаар бизнес ангиллаар аялж буй мэт мэдрэмжийг яагаад авч болохгүй гэж?  

 

Мөсөн хатан, Чарли ба Шоколадны үйлдвэр, Юрийн галавын цэцэрлэг киноны голд дүрийг бүтээн хөршүүдээ хөгжөөж байна

Хөл хорионы үеэр АНУ-ын Виржин мужийн иргэн Erin Kemble өдөр болгон янз бүрийн  материал ашиглан хүүхэлдэй, киноны баатрын дүр бүтээн өмсөж гэрийнхнийгээ болон хөршүүдээ хөгжөөх болжээ.  

Тэрээр гэрт буй элдэв материалыг цуглуулан лусын дагина, "Frozen”-ы Elsa, "The Matrix"-ийн Neo-гийн дүрийг бүтээжээ. “Ххүмүүс дэлхийд юу тохиолдож буйг хэсэг хором умартан, инээх аваас миний зорилго биеллээ олох нь тэр” гэжээ.

San Antonio хотын амьтны хүрээлэн хөл хорионы үеэр амьтдыг болон хүмүүсийг хөгжөөхөөр йогийн хичээл орж байна

San Antonio хотынхон амьтны хүрээлэн рүү явж чадахгүй, өхөөрдөм амьтдыг санаж буй энэ үед тус хүрээлэнгийнхэн үзэгчдийг амьтадтай холбох бүтээлч санаа бодож олжээ.Энэ нь "Zen Zoo" нэртэй йогийн хичээлийг өдөр бүр парк дахь өөр өөр амьтдын дэргэд бэлтгэн хүргэхх санаа юм. Йогийн багш Heather Love өглөө бүр йогийн хичээлээрээ үзэгчдийг амьтадтай ийн уулзуулдаг байна.  

 

Нэгэн эмэгтэй гэрээрээ хүмүүсийг дэлхийгээр аялуулж байна

Дэлхийгээр тойрон аялсан Carole Favre очсон улс үндэстэн бүрээсээ бэлэг дурсгалын зүйлс цуглуулдаг хоббитой.  Аялал жуулчлалын салбар бүхэлдээ зогсолтод орсон энэ үед Favre хүмүүсийн сэтгэл санааг дэмжихээр “Travels around my bedroom” гэх цуврал бичлэгээ хийн цахим орчинд хуваалцах болжээ.

Дугаар бүрдээ өөрийн аялсан улсаасаа цуглуулсан бэлэг дурсгалынх нь цаана агуулагдах  түүх, соёл дурсамж бүрийг бусадтай хуваалцах дуртай.

 

Black Lives Matter жагсаалын үеэр гэрлэх санал тавьжээ

Хойд Каролин хотыг иргэд арьс өнгөний ялгаварлалын эсрэг хийгээд цагдаа нарын хүчингийн хэргийг эсэргүүцэн жагсах  үеэр Xavier Young гэх залуу дурлалт бүсгүй Marjorie Alston-д гэрлэх санал тавьсан байна. Жагсаалын үеийн гэрлэх саналыг урдаас төлөвлөөгүй ч энэ бол санал тавих хамгийн зөв үе гэж сүйт залуу боджээ.

“Харууд ч бас хайрлаж хайрлуулах эрхтэй” гэж Insidert-т өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

TAGS