• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    92   |  
0
 
 

Хорио цээрийн дэглэмтэй энэ үед Keanu Reeves болон Star Trek-ийн жүжигчин Жонатан Фрейкс фенүүдтэйгээ Zoom-ээр холбогдох анхны одод болох гэж байна.

Keanu Reeves-ийн хувьд 15 минутын яриаг 9,800 ам.доллараар үнэлж байгаа бөгөөд олсон орлогоо хүүхдийн хорт хавдрын эсрэг сайн үйлсийн аянд зориулах аж.  

Мөн оддын хэрэглэдэг харилцуурын аппликейшн болох "Cameo" дээр Star Trek-ийн жүжигчин Жонатан Фрейкс болон скэйтбоардаар гулгагч Тони Хаук нартай 166 ам.доллар төлөөд арван минут ярих боломжтой хэмээжээ.

Cameo Live гэх платформ 31 алдартантай гэрээ хийсэн бөгөөд тэдний дөрөв нь эмэгтэй жүжигчин юм.  

Cameo компани 2017 онд байгуулагдсан цагаасаа тодорхой хэмжээний өртгөөр алдартнууд хувь хүнд зориулан тусгайлан бичсэн богино бичлэгийг хүмүүст санал болгож эхэлжээ. Тус компаний хэвлэлийн төлөөлөгч Брэндон Казимер BBC-д мэдээлэхдээ “Бидний хэрэгжүүлж буй энэ зүйл бол цахим фен уулзалт гэсэн үг” хэмээв.

Тэрхүү бичлэгээр өөртөө болон дотны хүмүүстээ бэлэг барих эсвэл түүгээр дамжуулан бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олонд таниулах боломжтой аж.  

Энэ нь алдагдалд ороод байсан компаний үйл ажиллагааг сэргээх, гэртээ уйдан суугаа хүмүүсийг хөгжөөх сонирхолтой алхам болжээ.

Эх сурвалж: BBC

TAGS