A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 89 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 89 | |
|
Германы засгийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн төлөөх реформын хүрээн хийгдэж буй ажлуудын нэг бол CO2 их хэмжээгээр ялгаруулдаг автомашинуудын татварыг нэмэгдүүлж буй явдал юм. Байгаль орчны төлөөх байгууллагуудын үзэж буйгаар татварыг нэмэгдүүлээд орхих нь хангалтгүй аж.
Тус улсын засгийн газар багагүй хугацаанд судалгаа хийсний үндсэн дээр 2021 оноос эхлэн хөдөлгүүрт автомашинуудын татварыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Сангийн сайд Olaf Scholz тус шийдвэр нь цаашид улсын төсвийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой эх үүсвэр болно гэж үзэж буй. Scholz-ийн хэлснээр энэ арга хэмжээ нь цаашид цахилгаан машины эрэлтийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.
Угтаа Герман улсын зам ашиглалтын татвар нь хөдөлгүүрийн хэмжээ болон нүүрсхүчлийн ялгарлыг тооцоолж татварын хэмжээг тогтоодог бөгөөд нэг км тутамд ялгарах 95 грамм CO2-ын хэмжээ нэмэгдэхэд нэг грамм тутмыг 2 еврогийн нэмэлт татвар оногдуулах аж.
Тус дүн шат дараалан нэмэгдэх бөгөөд км тутамд 196 грамм-аас их CO2 ялгаруулдаг бол нэмэлт нэг грамм тутамд 4 евро оногдуулах юм байна. Нэг км тутамд 95 граммаас бага CO2 ялгаруулдаг суудлын жижиг тэргүүд таван жилийн турш жил бүрийн татвараас 30 еврогийн хөнгөлөлт эдлэх аж.
Цахилгаан машинуудын хувьд 2025 он хүртэл татвараас чөлөөлөх хууль хэрэгжиж буй бөгөөд үүнийг 2030 оныг дуустал сунгажээ.
Эх сурвалж: dw.com
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|