A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 84 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 84 | |
|
БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамны сайд Ким Ён Чоль Хойд Солонгостой үүссэн хурцадмал байдлаас болж өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө гаргажээ. Тэрбээр Хойд Солонгос хоёр улсын холбоо барих байрыг дэлбэлсний дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдсэн байна. Учир нь хоёр орны харилцаа дахин муудсанд өөрийнх нь буруу хэмээн хариуцлагаа хүлээнэ гэв.
Өнгөрсөн лхагва гарагт Пёньяны талаас тэдний удирдагчийн үйлдлийг буруутгасан агуулгатай шаар хийсгэсэн “тэрслүү” үзэлтнүүдэд үзүүлж буй хариу арга хэмжээ гэж тайлбар хийжээ. Ингэснээр 2018 онд байгуулсан энхийн гэрээг зөрчиж байгаа юм. Өмнөдийн талаас яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлж байгаа ч, Умардын үйлдэлд тун болгоомжтой хандаж байна.
Хойд Солонгосын байр суурь
Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Өмнөдүүд 2018 онд байгуулсан Панмунжомын тунхаглалыг "системтэйгээр” устгаж байна гэж буруутгасан байна.
Мөн хоёр Солонгосын хамтын ажиллагааны бэлгэдэл болсон цэргүүдийг шилжүүлж, Кэсон дахь хамтарсан аж үйлдвэрийн цогцолбор, зүүн эрэгт байрлах Кумган уулын аялал жуулчлалын бүсийг хаана гэжээ.
Эргэн сануулахад, Ким Жон Уны дүү Ким Ёо Жон шаар хийсгэгчдийн асуудлаар арга хэмжээ авахыг сануулж сүрдүүлэг хийж байсан билээ.
Өмнөд Солонгосын байр суурь
Лхагва гарагт Ерөнхийлөгч Мүн Жэ Иний тамгын газар, умард хөршийн үндэслэлгүй авирлаж байгааг цаашид хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ч 2018 онд байгуулсан гэрээг зөрчихгүй байхыг хүсэж байгаа юм.
Умардын зүгээс явуулж буй аливаа цэргийн ажиллагааг анхааралтай ажиглаж, аливаа өдөөн хатгалгад хариу өгөхийг анхааруулав.
Одоогийн нөхцөл байдлыг сайжруулахад тусгай элч явуулах саналыг Өмнөдийн талаас гаргаж байсан боловч Хойд Солонгос татгалзаж байсан юм.
Эх сурвалж: BBC
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|