• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    93   |  
0
 

Дэлхий ертөнц биднийг олон шинэ зүйлсээр сорьж байгаагийн зэрэгцээ олон талын мэдлэг чадвартай байхыг шаардаж байна. Тухайлбал, XXI зуунд анагаах ухааны анхан шатны мэдлэгтэй, техник технологийн хэрэгсэлтэй төвөггүй харьцчихдаг л байх хэрэгтэй.  

Видео хурал, вэбинар платформ хорио цээрийн дэглэмийн үед бидний ажлыг ихээхэн хөнгөвчилж байна. Эхний хагас жил бүх хичээл, хурал уулзалт дан Zoom-ээр явагдсан гэхэд хилсдэхгүй шүү дээ. Гэвч үүнд хэд хэдэн сул тал ажиглагдсан нь нэг дор 100-аас дээш хүмүүс 40-өөс дээш минут ярихад төлбөртэй байдаг. Түүнчлэн сүүлийн үед хэрэглэгчдийн хувийн мэдээлэл задруулсан хэргээр найдваргүй болж эхэлсэн.  

Тэгвэл Марк Зукербэрг Zoom, Skype, Google Meet болон Microsoft Teams-тэй өрсөлдөхүйц хэмжээнд фэйсбүүкийг нэг шат ахиулсан нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр олон нийтэд танилцуулсан Messenger Room юм.

Та дээд тал нь 50 хүнийг invite хийж оролцуулахаас гадна ямар нэгэн цагийн хязгаарлалтгүй байна. Room-тэй хаягууд news feed-ийн дээд хэсэгт бүх хүмүүст нээлттэй харагдах аж.  Хамгийн том давуу тал нь бүх яриагаа рекорд хийж хадгалах юм.

Мэдээллийн аюулгүй байдлын үүднээс хэн таны Room-ыг харах боломжтойг тохируулж бас түгжиж болно. Харин видео чатаа эхлүүлэхийн тулд заавал онлайн байх хэрэгтэй аж. Зарим хүмүүсийн Room ёс зүйгүй, буруу үлгэр дууриалал үзүүлж буй мэт санагдвал мэдээж report хийж мэдэгдэх боломжтой.

Хэрэв уг функцийг хараахан ашиглаж үзээгүй байгаа бол бид танд заагаад өгье.

 

Хэрхэн Messenger Room нээх вэ?

*Утаснаасаа нээх тохиолдолд аппликейшнээ шинэчилсэн байх шаардлагатай. 

1. Facebook/Messenger лүгээ орно.

 
 

2. Баруун доод буланд байгаа People хэсэгт дарна.

 
 

3. Creat a Room товчийг дараад хүссэн хүнтэйгээ яриарай.

 
 

4. Фэйсбүүк хаяггүй хүнийг урих тохиолдолд та линкээ хуулж илгээнэ.

Мөн News Feed, Groups, Events гэсэн хэсгүүдэд шэйрлэж хүмүүст мэдэгдээрэй.

 
 

Дээрх үйлдлийг компьютероос ч хийх боломжтой.  

Фэйсбүүк компани энэхүү үйлчилгээгээ Instagram Direct-тэй холбох боломжийг судалж байгаа аж.

Эх сурвалж: cnet

 
TAGS