• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    87   |  
0
 

Саудын Араб Хажж мөргөлийн үеэр хилээ хаана гэж мэдээлэв.

Тодруулбал тус улсад лалын шашинтнуудын хамгийн том мөргөл болох Хажжийг зохион байгуулагддаг билээ. Өнгөрсөн даваа гарагт цар тахлын улмаас уг мөргөлд оролцогсдод тооны хязгаар тогтоож, гадны улсаас хүмүүс хүлээж авахгүй хэмээжээ.

Үүний дагуу долоодугаар сарын сүүлээс наймдугаар сарын эхэн хүртэл хилээ хаах шийдвэр гаргасан байна.

Уг мөргөлийн үеэр ихээхэн хэмжээний мөнгөний урсгал орж ирдэг бөгөөд жилээс жилд мөргөлд оролцох хүмүүс ихэссээр байна. Тухайлбал өнгөрсөн жил хоёр сая гаруй хүн оролцжээ.

Тус улсад сүүлийн долоо хоногт коронавирусийн тохиолдол 160 мянгаар нэмэгдэж 1,307 хүн нас баржээ. Ингэснээр Ойрх Дорнодод халдварын тоогоороо гуравт бичигдэж байгаа юм.

Эх сурвалж: Guardian

TAGS