• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    112   |  
0
 

Хятадад дэгдсэн шинэ төрлийн гахайн томуугийн халдвар нь гахайнаас хүнд халдварлаж цар тахлын хэмжээнд хүрэх боломжтойг эрдэмтэд судалжээ. Энэ талаарх судалгааны өгүүллээ хятад эрдэмтэд АНУ-ын эрдэм шинжилгээний сэтгүүл болох PNAS-д өчигдөр буюу даваа гарагт нийтэлсэн байна.

Тус судалгааг хийсэн эрдэмтэд болох хятадын халдварт өвчин судлал, урьдчилан сэргийлэх төв болон Хятадын их сургуулийн судлаачдын үзэж буйгаар “Хүнд халдварлах боломжтой бүх  шинж тэмдгийг агуулж байгаа тул гахай болон тус аж ахуйн салбарын ажилчдад нарийвчилсан шинжилгээг нэн яаралтай хийх шаардлагатай” гэжээ. Цоо шинэ вирус тул хүний биед тус вирусийг эсэргүүцэх дархлаа байхгүйг онцолжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар томууны шинэ, мутацид орсон төрөл нь хамгийн хөнөөлт өвчин болохыг коронавирусийн цар тахлаас үлдсэн туршлагаас бид мэддэг болсон гэжээ.

Хамгийн сүүлд буюу 2009 онд Мексикт дэгдсэн гахайн томуу нь хамгийн өргөн цар хүрээг хамарсан ч хор хөнөөл нь харьцангуй бага байжээ.

Учир нь тус томуу бусад төрлийн томуугийн олон шинж тэмдгийг агуулсан тул ихэнх ахмад настан энэ томууны эсрэг дархлааны эстэй байсан нь халдвар гаарахаас сэргийлж чадсан юм.

Гэвч Хятадад шинээр дэгдээд буй гахайн томуу нь 2009 оны гахайн томуутай төстэй боловч, генийн хувьд мутацид орж өөрчлөгдсөн байна.

G4EA H1N1 гэж эрдэмтдийн нэрийдээд буй энэ томуу нь вирус нь үржиж, эсийг хуваах замаар агаарт дэгдэн хүнд халдварлах боломжтой гэж үзэж буй. Түүнчлэн гахай нядалгааны газрын ажилтнаас шинж тэмдэг илэрснийг мэдээлээд буй.

Өмнө нь гарган авсан томуугийн вакцин энэ эсрэг үйлчлэл үзүүлж чадахгүй гэж үзжээ.

Их Британийн Ноттингемийн их сургуулийн профессор BBC-д өгсөн ярилцлагадаа: “Одоогоор бидний анхаарал, болгоомжийг коронавирусийн зүг чиглэж байна. Гэхдээ бид шинэ төрлийн вирусийн тархалтыг үл ойшоож, анхаарал, сэрэмжээ алдаж, өмнөх алдаагаа давтаж болохгүй” гэсэн байна.

Эх сурвалж: BBC

TAGS