• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    92   |  
0

Протезон хөлтэй 5 настай жаал хүү өнгөрсөн сард 6 милл буюу 9.6 км алхаж, амийг аварсан эмнэлэгтээ 1,2 сая ам.долларын хандив босгож өгчээ.

Tony Hudgell хүү биологийн эцэг эхийнхээ хүчирхийлэлд өртөж хоёр хөлөө алдсан бөгөөд түүнийг нэг долоо хоногтой байхад нь Лондонгийн Evelina хүүхдийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт үлдээсэн байна.

Тэрээр өнгөрсөн зургаадугаар сард адлхаж суран, сарын турш алхаж 500 фунтийн хандив цахимаар босгоод байсан бол өчигдөр буюу лхагва гарагт гэхэд өөрийн рекордоо эвдэж 1.1 сая фунтийг цахимаар цуглуулж амийг нь аварсан эмнэлэгт хандивлажээ.

Tony хүү өнгөрсөн мягмар гарагт Английн зүүн өмнөд нутгийн баруун Malling хот дахь гэрийнхээ гадаа цугласан олны дунд алхалтаа амжилттай дуусгасан баяраа өргүүлсэн эцэг эхийн хамт тэмдэглэсэн байна.

Түүний ээж Paula Hudgell хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэдхэн долоо хоногийн өмнө арай ядан алхаж байсан хүү маань ийм амжилт гаргасан нь тун гайхалтай хэрэг. Шийдэмгий, зоригтой хүүгээрээ маш их бахархаж байна” гэжээ.

Тэрээр 100 настай ахмад дайчин, алдарт Tom Moore өдөр бүр цэцэрлэгийнхээ хашаанд алхаж 40 сая ам.долларын хандив цуглуулж Британийн үндэсний эрүүл мэндийн төвд хандивласан challenge-ээс урам зориг авч алхаж сурснаар уг давлагаанд нэгдсэн байна. Том хүү Кембриджийн гүнгийн эхнэр, ерөнхий сайд асан David Cameron, Chelsea-гийн хөлбөмбөгчин César Azpilicueta тэргүүтэй Британийн алдартнууд түүнийг урамшуулж хандив өгчээ.

Эх сурвалж: CNN

TAGS