A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 92 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 92 | |
|
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан буюу албан бус санал хураалт өнгөрөгч долоо хоногоос эхлэн явагдаж өчигдөр буюу лхагва гарагт орон нутгийн цагаар 18:00-д дууслаа. Урьдчилсан дүнгээр Владимир Путин авсан саналынхаа тоогоор үнэмлэхүй ялалт байгуулж, 2036 он хүртэл эрх барих нь төлөвтэй болоод байна.
Тус улсын Сонгуулийн төв хорооны мэдээлснээр 87 хувийн ирцтэй тус сонгуулиар сонгогчдыг 77 хувь нь Орос улсад засаглалын реформ хийхийн тулд Владимир Путинд саналаа өгчээ.
Үүгээр бүрэн эрх нь 2024 он гэхэд дуусах Путин дахин хоёр удаагийн сонгуулиар сонгогдож 12 жил засаглах магадлал өндөртэйг харуулж буй. Путин болон түүний дэмжигчидийн өрнүүлэхээр төвлөсөн реформд консерватив үзэл санаа, нийгмийн халамж, нийгэм, эдийн засгийн бүтэц гэсэн гурван гол чиглэлд нийт 200 гаруй өөрчлөлтийг хийхээр багтаажээ.
Кремлийн бодлогыг нээлттэйгээр шүүмжлэгч Alexei Navalny энэ үр дүнг ард түмний санаа бодлын эрсэг “том булхай” гэж үзээд хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлжээ. Мөн сөрөг хүчнийхний “насан туршийн ерөнхийлөгч” болохоор завдаж буй үйлдэл гэж шүүмжлэлийг ч Путин няцаасан байна. Өдгөө 67 настай Путиний 2024 оны сонгуульд дахин нэрээ дэвшүүлэхээ албан ёсоор зарлаагүй ч үнэхээр шаардлагатай бол дэвшүүлнэ гэдгээ өмнө нь дурдаж байжээ.
Түүний хувьд ерөнхий сайд болон ерөнхийлөгчийн албыг 20 жил хашиж, төр дээд барьж буй.
Тус урьдчилсан сонгуулийг өнгөрөгч дөрөвдүгээр сард зохион байгуулахаар товлосон ч коронавирусийн улмаас ийн хойшлогдсон билээ.
Эх сурвалж: BBC
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|