A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 104 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 104 | |
|
Өвөр Монголын өөртөө засах орны эрх баригчдын ням гарагт мэдээлснээр тус улсад тарваган тахал /bubonic plague-мэрэгч амьтнаас хүнд халдварладаг, гоц аюулт халдвар өвчин/-ын сэжигтэй тохиолдол илэрсэн байна.
Өвөр Монголын баруун бүсийн төв болох Баяннуур хотын эрүүл мэндийн хороо гуравдугаар зэргийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Энэ нь дөрвөн шатлалт өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэг бөгөөд тус тахлыг тарааж мэдэх мэрэгч амьтан агнах, махыг идэхийг хориглох ба тус өвчний халуурах зэрэг сэжигтэй шинж тэмдэг илэврэл эсвэл үхсэн, сэжиг бүхий тарвага зэрэг мэрэгч амьтан тааралдвал даруй мэдэгдэх, орон нутгийн хөл хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ юм.
Тарваган тахал нь дундад зууны үед “Хар тахал” хэмээн нэрлэгдэж байсан бөгөөд тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгч амьтнаас хүнд халдварладаг гоц халдварт, үхэл дагуулдаг өвчин. 2009-2018 оны хооронд тус улсад нийт 26 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн тарваган тахлаар нас барж байжээ.
Эх сурвалж: Theguardian.com
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|