A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 92 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 92 | |
|
Япон улсын ерөнхий сайдын сонгуульд нэрээ дэвшүүлэх гэж буй анхны эмэгтэй нэр дэвшигч Yuriko Koike өнгөрсөн ням гарагт болсон Токио хотын захирагчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа.
Токиогийн анхны эмэгтэй захирагч ялалтын индэр дээрээс цар тахлын тархалтыг хяналтдаа авах ажлыг нэн тэргүүний зорилт болгож, мега хотын 14 сая хүн болоод нэг триллион доллараар хэмжигдэх эдийн засгаа хамгаалах ажил хэрэгжүүлэхээ мэдэгдэв.
“Бид цар тахлын хоёр дахь том давлагаанд бэлэн байж, чухал алхмуудыг шийдвэртэйгээр хийх цаг үетэй золгоод байна. Ирэх дөрвөн жилд олимп болон параолимпийг халдварын эрcдэлгүй зохион байгуулах тулах тул бидний хувьд маш хариуцлагатай цаг үе” гэсэн юм.
Японы үндэсний мэдээллийн хэрэгсэл NKH-ийн мэдээлснээр нийт саналын 74 хувь нь түүнийг дэмжсэн ба сонгогчдын 68 хувь нь эрүүл мэндийн асуудлыг гартаа авч буй түүний санаачлага, хичээл зүтгэлийг үнэлжээ.
22 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд урлагийн салбараас улс төр рүү орсон Taro Yamamoto болон ахмад хуульч Kenji Utsunomiya нар Koike-той өрсөлджээ.
Түүний хувьд Токиогийн олимпыг цуцлахыг эсэргүүцэж “Коронавирусийг ялсан бидний ялалтын баталгаа болгож аюулгүй зохион байгуулна” зүтгэж байсан юм. Гэсэн хэдий ч олны дэмжлэгийг авахаар Токиогийн олимпыг ирэх жилийн зун хэвийн байдлаар зохион байгуулах болсон билээ.
Өдгөө 67 настай Koike сайд нарын тэнхим болон эрх баригч намд алба хашсан тэрээр 2016 онд Токио хотын анхны эмэгтэй захирагчаар сонгогдож байв. Тэрээр бүрэн эрхийнхээ хүрээнд Токио хотын хэмжээнд "Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв" шинээр байгуулсан аж. Тэрээр 2021 онд болох ерөнхий сайдын сонгуульд Шинзо Абэ-тэй өрсөлдөхүйц чансаатай улс төрч гэж түүнийг үзэж байна.
Эх сурвалж: DW.COM
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|