• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    82   |  
0

Францад JR гэх нэрээр алдаршсан срийт артист буюу (гудамжийг чимдэг уран бүтээлч) өчигдөр буюу лхагва гарагт Парисын дуурийн театрын барилгын гадна талын ханан дээр ковидийн үеэр өөрийгөө үл хайхран ажиллаж буй 500 гаруй сувилагчийн хөргийг суурилуулж бүх Францчуудын өмнөөс талархал илэрхийлсэн байна. 

Эмнэлгийн ажилтан тэр дундаа сувилагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, аюулгүй байдалыг хамгаалах хэрэгслээр хангах зорилготой  Protect your care giver төслийнхөнтэй хамтрансувилагчдын хар цагаан хөргийн үзэсгэлэнг ийн бүтээжээ.

Тус хөргүүдийг гэрэл зурагчин Adrien Lachappelle, David Huguonot болон Nathalie Naffzger нар дурандаа буулгасан байна. Дуурийн театрын ханан дээр энэ сарын 31 хүртэл өлгөөтэй байх аж.

Тус стрийт артист нь тухайн цаг үеийн нийгмийн асуудлыг уран бүтээлдээ тусгаж олон нийтэд нөлөөлөл үзүүлдэг байна.

Эх сурвалж: en24.com

TAGS