A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 126 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 126 | |
|
Хойд Солонгосын удирдагч, армийн эрх баригчид урд хожид гаргаж байгаагүй тушаал гаргасан буюу цэргүүд болон тэдний гэр бүлийнхнийг хямд махны нийлүүлэлтийг хангах зорилгоор туулайг олон тоогоор тэжээхийг тушаасан талаар тус улсын мэдээллийн хэрэгсэл Daily North Korea мэдээллээ.
Тодруулбал энэ сарын 7-ны өдөр цэргийн байгуулгын эх сурвалжийн мэдээлснээр Ардын армийн цэргийн яамнаас (MPAF) цэрэг тус бүр “хамгийн багадаа 3,5 кг жинтэй 1.5 туулай тэжээх” тушаал гаргажээ. Энэ шийдвэрийн дагуу цэргийн гэр бүл “15 туулай тэжээх” шаардлагатай болсон бөгөөд тэд энэ шийдвэрийн хэрэгжилтийн үйл явцынхаа “үнэлгээг” наймдугаар сарын сүүлээр тодорхойлно гэжээ.
Мэргэжилтнүүд энэ тушаалыг “Умард Солонгос хоол хүнсний хэр их дутагдалтай байгааг харуулж буй шийдвэр” гэж үзэж байна.
Долоодугаар сарын нэгнээс цэргийн бэлтгэн сургуулилт эхлэхтэй зэрэгцэн энэ шийдвэр цэргүүдийн ачааллыг улам нэмэгдүүлжээ. Тухайлбал, 130 цэргийн бүрэлдэхүүнтэй баг жагсаал, бэлтгэлийнхээ хажуугаар багадаа 195 том нас бие гүйцсэн туулай тэжээх болж байгаа юм.
Энэ тушаал гарсны дараа цэргүүдийг туулайн саравчийг томруулах, туулайн тоо толгойг нэмэгдүүлэх, туулайн хоол тэжээлийг бэлтгэх даалгавар өгчээ. Тэрээр цэргүүдийг уг туулайгаар хооллох юм.
Цэргүүдийн ар гэр нь тэдний хоол хүнс болох 15 тоо толгой туулай олж өсгөхөөр ихэд завгүй ажиллаж байгаа аж.
Эх сурвалж:
Англиар: Dailynk.com
Солонгосоор: Dailynk.com
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|