• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    94   |  
0
 

Нью-Йорк хотын хууль санаачлагчид цагдаа нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд торгууль оногдуулах “мэргэжлийн хариуцлагын даатгалыг” албадан төлүүлэх шинэ хуулийн төсөл өргөн барилаа. 

Энэ хуулийн төсөл батлагдвал сүүлийн хоёр сарын турш АНУ-г төдийгүй дэлхий дахиныг давлагаалуулсан цагдаагийн албан хаагчдын хууль бус үйлдлийн эсрэг ухаалаг шийдэл болох  юм.

Одоогоор цагдаагийн албан хаагч ажил үүргээ биелүүлэх явцдаа ямар нэгэн алдаа гаргасан тохиолдолд түүний хохирол, нөхөн төлбөрийг улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргадаг байна. Тухайлбал, Нью-Йорк хотод гэхэд 2018 онд цагдаа нарын хариуцлага алдсаны нөхөн төлбөр болох 1/4 тэрбум ам.долларыг татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж барагдуулжээ.

Тус хуулиар цагдаагийн албан хаагчид мэргэжлийн хариуцлагын даатгалыг өөрсдөө төлөх ба ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ёс зүйн хэм хэмжээг зөрчвөл албадан төлөх даатгал буюу торгуулийн  хэмжээ нэмэгдэх юм.

Хэрэв үйлдсэн гэмт хэрэг нь хүнд байх тохиолдолд тэтгэвэр авах эрхээ хасуулах төдийгүй ажлаас халагдах, ажилгүйдлийн даатгалаа хасуулах хүртэл арга хэмжээ авахуулах юм байна.

Эх сурвалж: nypost.com

TAGS