• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    91   |  
0

Твиттер олон сая дагагчтай Элон Маск, Барак Обама, Билл Гейтс, Ким Кардашиан, Кэни Уэст, дэд ерөнхийлөгч Жо Байден, Майк Блүүмбэрг, технологийн компаниуд болох Uber болон Apple-ийн албан ёсны хаягийг үл мэдэх этгээдүүд хакердаж  "1,000 ам.доллартай тэнцэх биткойныг заасан данс руу 30 минутын дотор шилжүүлбэл нэг дахин нугалж буцаан шилжүүлнэ. Covid-19-өөс үүдэн өгөөмөр загнаж байна” гэсэн агуулгатай луйврын мэдээг цацаж олны анхаарлыг татсан билээ. 

Эдгээр жиргээ олны танил эрхмүүдийг хаягаар нэгэн зэрэг цацагдаад хэдэн минутын дараа устжээ. Харин Элон Маскын хаяг дахь уг жиргээ устсаны дараа дахин 2 удаа цацагдсан байна.

Тэгвэл өнөөдөр АНУ-ын тагнуулын ерөнхий газар биткойны луйврын мэдээ цацсан энэ үйлдлийн эрэн сурвалжлахаар баг байгуулж ажиллаж эхэлжээ.

АНУ-ын сенатын олон нийттэй харилцах хорооноос Твиттер компанийг энэ сарын 23 гэхэд хэвлэлийн бага хурал хийхийг шаардав.

Твиттерийн зүгээс хакерууд “дотоод систем болон хэрэглүүр лүү нэвтэрэхээр” тэдний ажилчдыг онилжээ гэж үзжээ. Мөн тэрээр дотоод систем болон хэрэглүүрүүд рүү нэвтрэх ийг хязгаарлах“чухал алхам”-ыг авч хэрэгжүүлж, хакеруудыг мөшгиж байгаа талаараа мэдээлсэн юм.

Эх сурвалж:BBC

TAGS