A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 94 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 94 | |
|
Португали улс нь нүүрсхүчлийн хийн өртөг хийгээд байгалийн хий болон цэвэр эрчим хүчний үүсвэрийн өрсөлдөөнөөс үүдэн нүүрсний цахилгаан станцын үйл ажиллагааг 2023 он гэхэд бүрэн зогсоох шийдвэр гаргалаа.
Ингэснээр нүүрс шатааж эрчим хүч гарган авахаас татгалзаж буй европын гурав дахь орон болж буй юм.
Португалийн эрчим хүч үүсгүүрийн EDP станцын мэдээлснээр 2021-2023 оны хоёр жилийн төлөвлөгөөнд тусгаснаар Sines нүүрсний цахилгаан станцын үйл ажиллагааг бүр мөсөн хаахаа мэдэгдсэн юм.
Мөн нүүрсний эрчим хүчний Sines компани Испани дахь ахин нэг салбараа хааж ногоон шийдэл бүхий эрчим хүчний эх үүвсэр бий болгон үйл ажиллагаагааны чиглэлээ өөрчлөх гэж буй юм.
Тэрээр энэ шийдвэрээ долоодугаар сарын 13 буюу даваа гарагт олон нийтэд танилцуулахдаа EDP группийн “decarbonisation strategy” буюу “нүүрсхүчлийн эсрэг стратеги”-ийн ажлын нэг хэсэг төдийгүй сэргээгдэх эрчим хүчний үүсвэрт суурилсан шийдлийг нэмэгдүүлэх арга зам гэж тайлбарласан юм.
Сэргээгдэх эрчим хүчний өртөг буурч, CO2-ын үнэ болоод бохирдол ихсэж байгаа нь ЕХ-ны эрчим хүчний зах зээлээс нүүрсний станцын үйл ажиллагааг хязгаарлахад хүрч байна.
EDP цахилгаан станцын гүйцэтгэх захирал Miguel Stilwell d’Andrade хэвлэлийн хурлын үеэр: “Өнгөрсөн жил гэхэд нүүрсний цахилгаан станцын үйл ажиллагаанаас олсон ашиг бидний тооцоолсон хэмжээнд хүрээгүйгээс гадна, нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлын өртөгтэй харьцуулахад байгалийн хийн өртөг өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн” хэмээсэн юм.
2016 онд Бельги улс нүүрсний эрчим хүчнээс татгалзсан анхны Европын улс болсон бол энэ оны эхээр Австри болон Швед улс нүүрс түлдэг цахилгаан станцуудын үйл ажиллагааг хаасан юм. 2025 он гэхэд 7 улс нүүрсний эрчим хүчнээр татгалзах зорилт тавьж буйгаас: Франц (2022), Словак (2023), Португали (2023), Их Британи (2024), Ирланд (2025), Итали (2025) онд нүүрсний хэрэглээнээс татгалзахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: climatechangenews.com
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|